Байгаа орчныхоо агаарын бохирдлыг цаг тутам харж болно

333

Байгаа орчныхоо агаарын бохирдлыг цаг тутам харж болно

 

Өвөл болохоор утаа ихэслээ гэсэн асуудал хөндөгддөг. Харин хотын аль хэсэгт агаарын чанар ямар байгааг төдийлөн нарийвчилж үздэггүйн улмаас утаа гэхээр л шүүмжлэлийн бай болдог “уламжлал” тогтсон. Тэгвэл та бидний амьдардаг болон яг одоо ажиллаж, зорчиж байгаа хэсэгт агаарын бохирдол ямар байгааг agaar.mn цаг минутаар нь шууд харуулдаг болсон. Тиймээс өдрийн ямар цагт нийслэлийн аль цэгт агаар хэр бохирдолтой, эсвэл стандартаас их байгаа эсэхийг шууд харахыг зөвлөе. Мөн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос агаарын чанарыг сайжруулахын тулд олон ажил төлөвлөж байгаагийн нэг нь урьдчилан харуулах шийдлийг нэвтрүүлэх юм байна. Энэ талаар  Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Б.Алтанзул “Улаанбаатарын агаарын чанарыг 18 суурин харуулын станцаар хэмжиж байна. Тиймээс иргэд Сонгинохайрхан, Налайх, Нисэх, Бөхийн өргөө ч юм уу өөрийн байгаа орчныхоо агаарын нөхцөл байдлыг шууд харж болно.

 

Тухайлбал, таны байгаа орчинд агаар ямар байгааг шар өнгөөр тэмдэглэсэн бол хэвийн байна гэж ойлгож болно. Өнөөдрийн байдлаар олон улс болон Монгол Улсын баталсан стандартаас давж бохирдсон, аюултай түвшинд хүрсэн дүр зураг харагдахгүй байна. Цаашид Agaar.mn сайтаар иргэдэд мэдээллийг тогтмол хүргэхээс гадна гурав хоногийн өмнөх урьдчилсан мэдээг олон нийтэд хүргэхээр төлөвлөж байна. 18 суурин харуулын станц урьдчилсан байдлаар мэдээлэл хүргэх ажил ирэх сарын 1-нээс илүү боловсронгуй болно. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо агаарын чанарын асуудалд маш нухацтай хандаж байгаа. Мөн аймгуудын агаарын чанарын мэдээллийг тухайн орон нутгийн иргэдэд хүргэж эхэлсэн” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 233 (6965)

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.