Сү.Батболдыг нүүрсний хэрэгт холбогдуулан харлуулах ажиллагааны цаана

162

Сү.Батболдыг нүүрсний хэрэгт холбогдуулан харлуулах ажиллагааны цаана

 

Сү Батболд л нүүрсний хулгайч гэх зураг мэдээлэл сүүлийн өдрүүдэд цахим сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрчимтэй тарж эхлэв. Сү-гийн дуулианаар нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гэх хэсэг бүлэг хүмүүс нуруу тэнэгэр хэд хонов бололтой.

 

Сү.Батболд руу дайрах дайралт яг хэзээнээс эхэлж, хэзээ эрчимжив гэдгийг дахин нэг тунгаая.

 

Тэрбээр “нүүрсний хулгайг таслан зогсоохын тулд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг нээлттэй компани болгох ёстой”. Тавантолгойн орд газраас Монголын ард түмэн илүү их ашиг хүртэх ёстой. Нээлттэй компани болсоноор хувьцаа эзэмшигч ард иргэдийн хяналт сайжирна гэдэг байр суурийг илэрхийлсээр ирсэн.

 

Чухам энэ байр суурь хэн нэгэнд таалагдаагүй юу түүнийг нүүрсний хулгайтай холбох оролдлого эхэлсэн байдаг. Хамгийн сүүлд Сү.Батболдтой ямар ч холбоогүй Б.Батдаваа гэх залууг түүний хүргэн хэмээн бичжээ. Харин түүнтэй ямар ч холбоогүй талаараа тэрбээр саяхан гаргасан мэдэгдэлдээ дурдсан байна.

 

Сү.Батболд Эрдэнэс тавантолгойн компанийн тухайд ямар байр суурийг баримталж ирснийг дахин нэг сийрүүлбэл,

 

Батболд 2011 онд С.Батболд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын иргэн бүрд Тавантолгойн орд газрын 1072 ширхэг хувьцааг олгож, тус ордыг жинхэнэ ард түмний өмч болгох үндэс суурийг тавьсан байдаг.

 

Мөн 2009-2012 онд Ерөнхий сайд байхдаа төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанийг үүсгэн байгуулж, Монгол Улсын иргэн бүрд тус орд болон бусад уул уурхайн томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлсний ногдол ашиг 1 сая 500 зуун мянган төгрөгийг УИХ-ын шийдвэрийн дагуу олгосон нь монголчууд анх удаа байгалийн баялгаасаа хувь хүртсэн тохиолдол болсон. Өдгөө ч тэрбээр ногдол ашгийг ард иргэдэд үргэлжлүүлэн өгөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлдэг.

 

Түүнчлэн нүүрсний хулгайг таслан зогсоохын тулд Эрдэнэ тавантолгойг нээлттэй компани болгох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсээр ирсэн байдаг. Түүнийг үг дугарах, энэ байр сууриа илэрхийлэх бүрд, түүнийг элдэв дээдээл гүтгэсэн мэдээлэл нийгэмд түгдэг. Тиймээс энэ бүхний цаана хэний ямар ашиг сонирхол зөрчигдөж, басхүү нуугдаж байна вэ гэдгийг эрхэм уншигч та мэргэн оюундаа дахин нэг тунгаана биз. О.Тунгалаг

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.