Нийтийн тээврийн шинэчлэл нэрээр хийсэн "цавчаа" & 600 автобусыг 183 тэрбум төгрөгөөр авна

116

Нийтийн тээврийн шинэчлэл нэрээр хийсэн "цавчаа" & 600 автобусыг 183 тэрбум төгрөгөөр авна

 

Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл хийхээр энэ онд 384 автобус шинээр худалдан авна хэмээн Нийслэлийн засаг дарга асан Д.Сумъяабазар мэдэгдэж байсан билээ. Үүнийхээ дагуу  энэ оны нэгдүгээр сараас эхлэн ээлж дараалан шинэ автобусууд оруулж ирсэн. Хамгийн сүүлд “Ногоон автобус”-ын дуулиан гарч, иргэдийн бухимдлыг төрүүлээд амжив. Гэтэл өнөөх автобус нь хуучин 2003 онд үйлдвэрлэгдсэн эд ангиар тоноглогдсон нь ил болж өдгөө хуулийн байгууллага шалгаж буй. Хамгийн их сонирхол татаж байгаа нь уг автобусыг нууцлал зэрэглэлтэй хэмээж байгаад авчихсан байлаа. 

Тэгвэл автобус худалдаж авах нээлттэй тендер зарлахад,  600 автобусыг 183 тэрбум төгрөгөөр авахаар тусгажээ. 

“Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар хот)” нийлүүлэх ажлыг гүйцэтгэх тухай тендерт нийт таван компаниас санал ирүүлжээ. Тодруулбал,

  1. “Майнс ап” ХХК - 178,817,556,720 төгрөг
  2. Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd - 147,686,834,611 төгрөг
  3. Yutong Bus Co.,Ltd - 165,589,920,000 төгрөг
  4. Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd - 156,932,775,600 төгрөг
  5. China North Vehicle Corporation LTD - 52,602,468 төгрөгийн үнийн санал илгээсэн байна.  

Эдгээр компани бүгд үнийн хөнгөлөлтгүй санал ирүүлсэн бөгөөд “Майнс ап” ХХК, Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd, Yutong Bus Co.,Ltd-ийн зүгээс тендерийн баталгааг 917,193,165 төгрөг байхаар илгээжээ. Харин Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd-н хувьд 300,000 ам.долларын тендерийн баталгааны санал ирүүлсэн бол China North Vehicle Corporation LTD-н зүгээс тендерийн баталгааны санал ирүүлээгүй байна. Хуулийн дагуу тендерийн баталгаа ирүүлээгүй компанийг Үнэлгээний хорооноос шалгаруулах боломжгүй байдаг.Хуульд заасны дагуу 30 хоногийн дотор үнэлгээ хийх ёстой. Бид аль болох богино хугацаанд шалгаруулна. Тендерийн бичиг баримтад 600 автобусыг 183 тэрбум төгрөгөөр авахаар тусгасан гэдгийг албаны хүн мэдээллээ.

Гэтэл "Но-той ногоон"-оос гадна автобусны “цавчаа улаан”-ы хэрэг мандсан. Тодруулбал, өмнөх онд буюу 2022 онд нийлүүлэгдсэн БНХАУ-ын Нанжин хотод байдаг Golden Dragon компаниас албан ёсоор нийлүүлсэн 160 цахилгаан автобусны нэг ширхгийн үнэ 105.000 ам.доллар буюу Монгол төгрөгөөр 367.5 сая төгрөгөөр орж ирсэн хэмээн тухайн үедээ мэдээлж байлаа.

Уг цахилгаан автобусны бөөний үнэ 95 мянган ам.доллар байсан юм. Эх сурвалжийн хэлж буйгаар манайх худалдан авалт хийхдээ цахилгаан автобусны жижиглэнгийн үнээр тооцсон. Үүнээс хэдэн төгрөгийн нугалаа гарсныг тооцъё. Нэг ширхэг цахилгаан автобусыг Монгол Улсад зарсан үнэ үүнд дараах задаргаа орно.

Засгийн газраас гааль, НӨАТ татвар тэглүүлж, монголчуудын дундын санд буюу төсөвт орох ёстой мөнгийг шамшигдуулсан. Тус автобусыг зарсан үнэ 667.5 сая төгрөг. Тус бүрийн буюу нэг ширхэгийн үнэ нь 367.5 сая төгрөг. Тэгэхээр 300 сая төгрөгийг нэг цахилгаан автобусны үнээс нугалаа гарган авсан байх магадлалтай.

160 ширхэг цахилгаан автобусыг 300 сая төгрөгт үржүүлэхэд 48 тэрбум төгрөг ор сураггүй болоод байна. Гааль, НӨАТ-ыг төлүүлсэн бол нэг ширхэг цахилгаан автобусны үнэ 817 сая төгрөг болох юм. Монголчуудын нийтийн сан буюу улсын төсөвт орох боломжтой 24 тэрбум төгрөгийг Засгийн газар гааль бүрдүүлэлт, НӨАТ-ыг гарган өгчээ. Тэгэхээр 160 ширхэг цахилгаан автобус нь 150 сая төгрөгийн гааль, НӨАТ-ын тэглэлт хийж, үүнээс 24 тэрбум төгрөг мөн л хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон аж.

Зөвхөн 160 ширхэг цахилгаан автобусны худалдан авах төслөөс 72 тэрбум төгрөг хаачсан нь ор сураггүй гэсэн тооцоо гарч байна. Энэ нь ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж олонд хэдийнээ ил болсон.

Харин "Но-той ногоо"-ны баримтыг сөхвөл, БНСУ-ын “Daewoo Bus” үйлдвэрийн ногоон автобусны нэг бүрийн үнэ нь 336 сая төгрөг бөгөөд энэ үнэ нь өнөөгийн зах зээлийн үнээс харьцангуй хямд үнэ гэдгийг албаныхан онцолж байлаа.

Гэвч өндөр үнэтэй энэ автобусны талаар олон нийтийн сүлжээнд БНСУ-д үйлдвэрлээгүй, Вьетнамд үйлдвэрлэсэн, зарим эд анги нь зэвэнд идэгдсэн, хуучин автобусыг оруулж ирсэн гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж нийтийн тээвэртэй холбоотой авлигын хэрэг дээр АТГ, ЭЦГ хамтарсан ажлын хэсэг гарч, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахыг үүрэг болгосон.

Одоогоор Авлигатай тэмцэх газраас ногоон автобусны хэргээр 25 хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа гэх мэдээллийг өгөөд байгаа билээ.

Нэр бүхий яллагдагч нарын 31 үл хөдлөх хөрөнгө, арилжааны банкинд дахь 3.4 сая ам.долларын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавьсан. БНСУ-ын нэр бүхий дөрвөн хүн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Энэ дөрвөн хүний хоёрыг цагдан хорьсон, хоёр хүнд нь хилийн хориг тавьсан" гэж тодотгож байв.

Нийслэлийн нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийх хүрээнд “Тэнүүн огоо” компани нь Вьетнам улсад угсарсан 100 ширхэг автобусыг нууцад оруулан, тендер зарлалгүйгээр оруулж ирсэн нь хууль зөрчсөн ийнхүү олны хараанд өртөж хэрхэн шийдэгдэхийг иргэд чих тавин сууна. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.