НҮБ-ын Тусгай илтгэгч Маргарет Саттертуэйт шүүх эрх мэдлийн тогтолцоог сайжруулах, бие даасан хараат бус байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг сайшаав

557
 Монгол Улсын Засгийн газрын нээлттэй урилгын дагуу Шүүгч, өмгөөлөгчдийн хараат бус байдлын асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай илтгэгч Маргарет Саттертуэйт 2023 оны 11 дүгээр сарын 06-наас 15-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж, айлчлалынхаа урьдчилсан дүгнэлтийг энэ өдөр танилцууллаа.
 
       Тусгай илтгэгч Маргарет Саттертуэйт хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал, олон улсын байгууллага, иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан.
 

 
       Тэрээр Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Тусгай бүтэцтэй нээлттэй хамтран ажиллаж, хүний эрхийг хангах, хамгаалах олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа хариуцлагтайгаар биелүүлж буйд талархал илэрхийлээд Монгол Улс 1992 онд ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжсэнээс хойш шүүх эрх мэдлийн тогтолцоог сайжруулах, бие даасан хараат бус байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг сайшаав.
 

 
      Түүнчлэн, шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байдлыг хангахад төсвийн санхүүжилт хангалттай байх зайлшгүйг тэмдэглээд олон нийтийн сүлжээгээр шүүгчдийн нэр хүндэд халдах тохиолдол газар авч буйд эмзэглэж, шүүх эрх мэдэлд итгэх олон нийтийн итгэлийг сэргээхэд анхаарахыг зөвлөв.
 
       Тусгай илтгэгч Монгол Улсад хийсэн ажлын айлчлалынхаа эцсийн тайланг ирэх оны 6 дугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөр хэлэлцүүлж, зөвлөмж гаргуулна.
 
Эх сурвалж: Гадаад харилцааны яам
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.