Төвийн бүсийн аймгуудын шүүхийн захиргааны ажилтны сургалт болж байна

250
  Сэлэнгэ аймагт  энэ сарын 26-27-ны өдөр төвийн бүсийн аймгуудын шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дахь сургалт болж байна. Тус сургалтад Дархан-Уул, Булган, Орхон, Сэлэнгэ аймгийн Мандал, Сайхан сум, Сэлэнгэ аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн Тамгын газрын нийт 51 захиргааны ажилтан хамрагдаж байна.
 

 
      Сургагч багшаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэг, Мэдээллийн технологийн газрын дарга Э.Амарсанаа, Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга С.Нэргүй нар ажиллалаа. Мөн урилгаар Хүний эрхийн Үндэсний комиссын Сэлэнгэ аймаг дахь референт Д.Гантулга оролцож “Жендер ба хүний эрх” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
      Энэхүү сургалтаар шүүхэд шинээр нэвтрүүлж буй шүүхийн захиргааны ажилтны цахим сургалтын системийг танилцуулж, системийг ашиглахад анхаарах асуудал болон цаашид сайжруулах шаардлагын талаар мэдээлэл өгч байгаа юм. Цахим сургалтын системд шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн сургалтууд байрших бөгөөд, тухайн албан хаагч өөрийн бүртгэлээр нэвтрэн, ажлын байрандаа суралцах, мэргэших, сургалтын үр дүнг хянах боломжтой.
 
 
Хэвлэл мэдээллийн хэлтэс
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.