“Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого” хэлэлцүүлэгт шүүхийн захиргааны 800 албан хаагч оролцоно

88
 Шүүхийн захиргааны ажилтны “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого” сэдэвт хэлэлцүүлэг маргааш (2023.09.28) Улаанбаатар хотноо Төрийн ордонд болно.
 
       Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Шүүхийн сахилгын хороо, бүх шатны шүүхийн тамгын газрын нийт 800 албан хаагч чуулж, салбарын хөгжлийн бодлогоо хэлэлцэх юм.
 
       ”Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого, цаашдын зорилтууд”, “Цогц чадамжтай, мэргэшсэн, тогтвортой шүүхийн захиргаа”, “Монголын шүүхийн захиргааны ажилтны хөгжил, цаашдын хандлага”, “шүүхийн захиргааны өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдвийн хүрээнд санал солилцоно.
 
       Хэлэлцүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын шүүхийн захиргааны ажилтны холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд шүүхийн байгууллагын захиргааны менежментийг орчин үеийн шаардлагад нийцүүлэх, цогц чадамжтай хүний нөөцийг бэлтгэх, шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг дээшлүүлэх зорилгын дор зохион байгуулж байна.
 
Хэвлэл мэдээллийн хэлтэс
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.