“Олон тооны мал хулгайлсан” гэх хэргийн шүүх хуралдааныг сурвалжлах хүсэлтэй хэвлэл мэдээллийн байгууллагуудын анхааралд
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Г, Ц.Т, Б.Д нарт холбогдох Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №45 дугаар шийтгэх тогтоолтой эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын гомдлоор хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 10:00 цагт Хэнтий аймгийн шүүхийн байранд товлосон.
Шүүх хуралдааныг нээлттэй, ил тод явуулах зорилгоор техник, зохион байгуулалтын арга хэмжээг шүүхийн захиргааны байгууллагаас холбогдох хууль, журмын дагуу авч хэрэгжүүлж байна. Шүүх хуралдааны явцыг “Шүүхийн мэдээ” фэйсбүүк хуудсаар шууд болон танхимын гадна дэлгэцээр дамжуулахын зэрэгцээ хуралдаанд сэтгүүлчдийг ажиглагчаар суух боломжоор хангана.
Шүүх хуралдааны танхимын багтаамжаас шалтгаалан 10 хүртэл сэтгүүлч ажиглагчаар суух боломжтойг анхаарна уу.
Шүүх хуралдаанд ажиглагчаар суух хүсэлтэй хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч энд дарж, маягтыг бөглөн 2023 оны наймдугаар сарын 01-ний өдрийн 16:00 цагийн дотор бүртгүүлэхийг хүсье.
Холбогдох утас: 99958284
Хэвлэл мэдээллийн хэлтэс