Ухаалаг үйлчилгээ боомтод шинэ эрч хүч нэмдэг

256
Ухаалаг үйлчилгээ боомтод шинэ эрч хүч нэмдэг.

 

      Цэхээ боомт нь Хятад улсын гадаадад нээлттэй байдлын чухал цонх бөгөөд “Бүс ба зам” санаачилгыг хамтран байгуулах гол төв юм. 11-р сарын 09-ний байдлаар Цэхээ боомтоор нэвтэрсэн бараа бүтээгдэхүүний хэмжээ 14.8242 сая тоннд хүрч, боомт нээгдсэнээс хойших 31 жилийн түүхэн дээд амжилт тогтоосон байна. Гаалиар нэвтрүүлэх барааны хэмжээ удаа дараа өссөөр байна. Үүний цаана ямар хатуу дэмжлэг байгаа бол?


     Цэхээ боомт гүүрэн гарцын үйл ажиллагаагаа иж бүрэн сайжруулахын тулд ухаалаг шалган нэвтрүүлэхийг биелүүлж, боомтын гаалийн бүрдүүлэлт "секунд тоолох" эрин үе рүү орлоо. Нэг талаас гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний чадавхыг сайжруулахын тулд ачааны машины хяналтын сувгуудад "нэг цэгээс хяналт шалгалт хийх" гаалийн бүрдүүлэлтийг нэвтрүүлсэн. "Хоёр удаа оочирлон хянах, шалгахыг тус тусад нь гүйцэтгэдэг" уламжлалт хяналтын загвартай харьцуулахад гаалийн бүрдүүлэлт нь "нэг цэгийн хяналт, шалгалт"-д хүрч, хяналт шалгалтын цаг хугацааг үр дүнтэй бууруулж, бараа бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг дээшлүүлсэн байна. Нөгөөтэйгүүр гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний загварт шинэчлэл хийсэн. Нүүрс тээвэрлэх анхны "зургаан орц, дөрвөн гарц" суваг дээр тулгуурлан "арван орц, зургаан гарц" болгон өргөтгөж, цахим хяналт шалгалтыг нэг цонхоор гүйцэтгэж, шинэлэг хяналтын загваруудыг хэрэгжүүлж, жолоочгүй хил дамнасан тээвэрлэлтийг явуулж, ухаалаг шалган нэвтрүүлэх цэгийг үр дүнтэй ашиглах зэрэг арга хэмжээнүүдийг түшиглэн гаалийн бүрдүүлэлтэд нэвтэрч буй бараа бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлж, гаалийн бүрдүүлэлтийн мэдээлэлжүүлэлт, ая тухтай байдал, ухаалаг байдлыг бий болгож байна.


     - Одоо тус боомт дахь ачааны машины сувгийн хяналт шалгалтын хурд мэдэгдэхүйц хурдассан. Бид өдөр бүр боомтын аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах үүднээс ажилтан, тээврийн хэрэгсэлд бүрэн хэмжээний хянан шалгалтыг хийж байна. Дараа нь бид "арван орц, зургаан гарц" ачаа тээврийн сувгийг бүрэн ашиглаж, ухаалаг боомтын бүтээн байгуулалтыг түргэтгэж, "Бүс ба зам" санаачилгын хөгжилд шинэ эрч хүч оруулна гэж Цэхээ боомтын эдийн засгийн хөгжлийн бүсийн намын ажлын хорооны гишүүн, удирдлагын хорооны орлогч дарга Алтанбагана ярилаа.

 

Зохиогч:Н.АЛТАН-УУЛ, Э.ТЭРГҮҮН, ЮЙ ЛИЧЮНЬ
Найруулагч:Э.ТЭРГҮҮН
Эх сурвалж:SOLONGONEWS.MN
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.