НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл лхагва гарагт дахин хуралдана

216

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл лхагва гарагт дахин хуралдана

 

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 11 дүгээр сарын 9-нд Ойрхи Дорнодын асуудлаар нээлттэй хуралдана гэж АНЭУ-аас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд бөгөөд Байнгын төлөөлөгч Лана Заки Нусейбе мэдэгдлээ. Энэ сард Аюулгүйн Зөвлөлийг даргалж буй Хятад улс Газын зурваст үүсээд буй хүмүүнлэгийн сүйрлийн асуудлаар Аюулгүйн Зөвлөлийн албан болон албан бус хуралдааныг тогтмол зохион байгуулахыг эрмэлзэж байгааг тэрбээр хэлжээ.

 

Л.Нусейбе мөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 15 гишүүн улсууд тус байгууллагын байнгын бус 10 гишүүн улсын санал болгосон Ойрхи Дорнодын мөргөлдөөнийг зохицуулах баримт бичгийн талаарх зөвлөлдөх уулзалтад оролцоно гэж мэдэгджээ. Өнгөрсөн сард Аюулгүйн Зөвлөл Палестин-Израилын мөргөлдөөнтэй холбоотой дөрвөн тогтоолын төслийн алийг нь ч баталж чадаагүй юм. Улмаар байнгын бус 10 гишүүн орон өөрсдийн баримт бичгийн төслийг боловсруулсан бөгөөд үүнд өмнөх тогтоолын төслүүдийн заалтуудыг тусгах төлөвтэй байна.

 

Даваа гарагт Аюулгүйн зөвлөл Ойрхи Дорнодын мөргөлдөөний асуудлаар хаалттай хуралдаан хийсэн юм. Газын зурвасын хойд хэсгийн Жебалиа хот дахь дүрвэгсдийн хуаран, Аль-Шифа хотын төв эмнэлгийн ойролцоо түргэн тусламжийн цуваа агаарын цохилтод өртсөнтэй холбогдуулан Хятад, АНЭУ-ын санаачилгаар уг хуралдааныг явуулжээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл нь 5 байнгын, 10 байнгын бус гэсэн нийт 15 гишүүнээс бүрддэг. Байнгын гишүүд нь ОХУ, Их Британи, Хятад, АНУ, Франц юм. Байнгын бус гишүүдийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас хоёр жилийн хугацаатай сонгодог бөгөөд тэдгээрийн 5 нь жил бүр дахин сонгогддог. Одоогийн байдлаар Албани, Бразил, Габон, Гана, Мальта, Мозамбик, АНЭУ, Швейцар, Эквадор, Япон улсууд нь байнгын бус гишүүд юм.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.