Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах 11 хүний нэр тодров

300

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах 11 хүний нэр тодров

 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнгөрсөн оны 16 дугаар тогтоолоор байгуулсан Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв.
 
сонин mn
Хуралдаанаар Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийн жагсаалтыг танилцуулж, Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчдээс сонгох журмыг баталлаа. Ажлын хэсгээс товлосон хугацаанд материалаа ирүүлсэн нийт 136 хүнээр нэр дэвшигчдийн жагсаалтыг гаргасан. Ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүд нууц санал хураалт явуулж, дээрх нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан 11 нэр дэвшигчийг Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэхээр сонгов. Үүнд,
 
1. Л.Төр-Од - Улс төрийн эдийн засагч, эрх зүйч
 
2. Г.Галбадрах - Зураг, хөдөлмөрийн багш
 
3. О.Мөнхсайхан - Хуульч
 
4. О.Амартүвшин - Эдийн засагч
 
5. Ө.Ганхуяг - Эдийн засагч
 
6. Х.Ганбаатар - Арьс, ширэн эдлэлийн инженер, технологич, Монгол Улсын зөвлөх инженер
 
7. Г.Чулуунбаатар - Гүн ухаан, нийгмийн ухааны багш, Академич
 
8. С.Эрдэнэбат - Хөдөлмөрийн эдийн засагч
 
9. Д.Моондой - Радио электроникийн инженер
 
10. Д.Мягмарсүрэн - Улс төр судлаач
 
11. И.Цэрэн-Онолт - Багш, математикч
 
сонин mn
Нэр дэвшигчдийн жагсаалт болон санал хураалтын дүнг Төрийн байгуулалтын байнгын хороонд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн танилцуулахаар тогтлоо. Төрийн байгуулалтын байнгын хорооноос Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх асуудлаар санал, дүгнэлт гарган холбогдох шийдвэрийн төслийн хамт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.