П.Галиндэв: С.Эрдэнийг АН-ыг бохир мөнгөнд живүүлсэн гэж хэлсний төлөө цагдаагаар дарамтлуулж байна
УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшиж байгаа П.Галиндэвийг цагдаагийн байгууллагаас дуудаж, тайлбар авлаа. Энэ үеэр тэрбээр мэдээлэл, тайлбар хийлээ.
П.Галиндэв “Ардчилсан улсын сонгууль эхлээд тэг дундаа орж байна. Би өнөөдөр сурталчилгаагаа эхлээд, ард иргэдтэйгээ уулзаад явж байх ёстой. Гэтэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн цагдаад дуудагдаад байж байна. АН-ынхан намайг цагдаад өгсөн юм байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13, 14 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж намайг цагдаад өгч. Би АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнийг удирдаж, 5 жил ажилласан. АН-д байгаа МАНАН бүлэглэлийнхэнтэй 5 жил тэмцсэн.