Монгол Улсын нийт гадаад өрийн 1/3 буюу $11.1 тэрбумыг "Оюутолгой"-н зээл эзэлж байна

234

Монгол Улсын нийт гадаад өрийн 1/3 буюу $11.1 тэрбумыг "Оюутолгой"-н зээл эзэлж байна

 

Монгол Улсын гадаад өрийн дарамт өндөр хэвээр байна. Нийт гадаад өр энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 33.8 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны үеэс 2.4 хувиар өслөө.

Нийт гадаад өрийн 23.6 хувь буюу 8.0 тэрбум ам.долларыг Засгийн газар, 5.9 хувь буюу 2.0 тэрбум ам.долларыг төв банк, 5.0 хувь буюу 1.7 тэрбум ам.долларыг хадгаламжийн байгууллага, 24.7 хувь буюу 8.4 тэрбум ам.долларыг бусад салбаруудын гадаад өр бүрдүүлж байгаа бол 40.8 хувь буюу 13.8 тэрбум ам.долларыг компани хоорондын зээллэг бүрдүүлж байна.

Түүнчлэн компани хоорондын зээллэгийн 80.4 хувь буюу 11.1 тэрбум ам.доллар нь Оюутолгой ХХК-ийн компани хоорондын зээллэг байна. 

2031 он хүртэл Монгол Улсын Засгийн газар нийтдээ 2.6 тэрбум ам.долларын бондын эргэн төлөлт хийх хуваарьтай байна.

Тодруулбал, 2023 оны 10, 12 дугаар сард Монгол Улсын Хөгжлийн банк 400 сая ам.долларын Евро бонд, 30 тэрбум иенийн  Самурай бондыг тус тус эргэн төлөх хуваарьтай байгаа бол Засгийн газар 2024 онд Хуралдай бондын 391 сая ам.доллар, 2026 онд Номад бондын 600 сая ам.доллар, 2027 онд Сенчьюри-2027 бондын 500 сая ам.доллар, 2028 онд Сенчьюри-2028 бондын 650 сая ам.доллар, 2031 онд Сенчьюри-2031 бондын 500 сая ам.долларын эргэн төлөлтийг тус тус хийхээр байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.