Хагас жил хүрэхгүй хугацаанд 41 хүн мотоциклын ослоор амиа алджээ

834
Мотоциклын ослын улмаас 2020 оны эхний 5 сарын байдлаар 41 хүний амь нас хохирсон байна. Үүнээс орон нутагт 39, нийслэлд 2 хүний амь нас хохирсон зам тээврийн осол бүртгэгджээ. Мотоциклын жолооч нар замын хөдөлгөөнд оролцох үедээ ихэвчлэн хамгаалалтын малгай хэрэглэдэггүй, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хурд хэтрүүлсэний улмаас осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцоно уу.








скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.