Мотоциклтой хүн экскаватор мөргөж, хавчуулагдан нас баржээ
Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, автозамын уулзвар, автозамын зорчих хэсэгт Экскаваторын хойд талаас мотоциклтой хүн мөргөн экскаваторын эд ангид хавчуулагдсан, цогцсыг гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг 08.25-ны өдрийн 02:45 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын “Хьюндай R210W-9” загварын экскаваторын хойд талаас “Кавасаки” загварын мотоцикл мөргөж, иргэн З /25 настай, эрэгтэй/ экскаваторын хойд хэсэгт хавчуулагдан нас барсан байсан тул “Холматра”-гийн задаргааны багаж ашиглан цогцсыг гаргаж, тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчид шилжүүлжээ.