Туул голоос нэр, хаяг нь тодорхойгүй цогцос олджээ

202

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, “Туул” голын салаанд нэг хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс 08.06-ны өдрийн 16:32 цагт ОБЕГ-т хүлээн авсан байна.

Улмаар Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очин хаяг, нэр нь тодорхойгүй 40-50 орчим насны эрэгтэй хүний цогцос “Туул” голын салаанд хайргадаж тогтсон байсныг 10 минут ажиллан гаргаж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгчээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.