“Автобус-3” НӨҮГ-ын барилгыг 20.02 тэрбум төгрөгөөр хувьчилжээ

822
Автобус-3 компанийн барилгыг дуудлагаар худалдаална |
Нийслэлийн Өмч хувьчлах комисс саяхан буюу өнгөрөгч тавдугаар сарын 15-ны өдөр хуралдаж хуучнаар “Автобус-3” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын барилга байгууламжийг хувьчлахаар шийдвэрлэсэн. Тус барилга байгууламж нь 1969 онд ашиглалтад орж байсан.

Хурлын шийдвэрийн дагуу энэ сарын 03-ны өдөр “Нийслэлийн өмч хувьчлал-2020” дуудлага худалдааг зохион байгуулжээ. Тус дуудлага худалдаанд гурван аж ахуй нэгж байгууллага оролцсон бөгөөд дуудлага худалдааны доод үнэ 15.8 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж, эхэлсэн бөгөөд 20.02 тэрбум төгрөгөөр үнэ өсгөж “Камдер ХХК” дуудлага худалдааны ялагч болжээ.

Харин өчигдөр “Камдер ХХК” нь нийслэлийн Өмчийн  ашиглалт, удирдлагын газартай худалдах, худалдан авах гэрээгээ байгуулж гарын үсэг зурсан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.