Хятад, Монголын иж бүрэн хамтын ажиллагааны “Солонгон гүүр”

306

       Сүүлийн жилүүдэд "Бүс ба зам" болон “Хятад - Монгол - Оросын эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтын тасралтгүй ахиц дэвшил, түүнчлэн Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний тоо, чанар эрс сайжран нэмэгдсэнээр Өвөр Монгол болон Орос, Монголын хоорондын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны цар хүрээ зогсолтгүй өргөжиж, дэд бүтцээр холбогдох түвшин тасралтгүй сайжран, Хятад улсын умардад нээлттэй байх чухал гүүр байгуулах бат бэх суурийг тавьжээ.

       Хятадын гадаад нээлтийн суурин

       Саяхан БНХАУ-ын дарга Ши Жиньпин Өвөр Монголд ажиллах үеэрээ:

       - Бид шинжлэх ухаан технологийн өндөр түвшинд бие даан хүчирхэгжиж, шинжлэх ухаан, технологийн хүндрэлийг даван туулах хөгжлийн шинэ загварыг бий болгох ёстой. Дотоодын том эргэлтийг байгуулах зорилго нь үндэсний эдийн засаг нь туйлын хүнд нөхцөлд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж, энэ нь олон улсын эдийн засгийн эргэлтэд оролцоход харшилдаггүй. Бид өндөр түвшний гадаад нээлтийг тогтмол баримталж, бүтээн байгуулалтын үүд хаалгыг нээлттэй байлган, хамтран ажиллаж хамтын ялалт байгуулна гэсэн байна.

Хятад улс Монгол Улстай уул усаараа хаяа нийлсэн мөнхийн хөрш юм. Дэлхийн улс орнуудын хоорондох харилцан айлчлал, арилжаа худалдаанд хилийн боомт цорын ганц гарц болно. Боомтын өндөр түвшний чанартай хөгжлийг дэмжих нь Хятадын умардад нээлттэй байх чухал гогцоо болжээ.

 Өвөр Монгол умардад нээлттэй байх бодлогыг хэрэгжүүлж эхэлснээр Эрээн боомт Монгол Улс, цаашлаад Европын орнуудад нэвтрэх чухал гарцын нэг болсон юм. Улмаар Хятад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, логистикийн сууринг бүтээн байгуулж, арилжаа худалдаагаар дамжуулан бараа бүтээгдэхүүн импортолж, орон нутгийн хөгжил цэцэглэлт цаашлаад Хятад улсын хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.

"Бүс ба зам" тасралтгүй хөгжиж, “Хятад - Монгол - Оросын эдийн засгийн коридор” байгуулах бүтээн байгуулалтын хүрээнд Эрээн хот төмөр замын боомтоор дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээ жилээс жилд нэмэгдэж, ялангуяа Хятад - Европын галт тэрэгний тоо ихээхэн нэмэгджээ.

Эрээн боомт Хятад - Европ чиглэлийн галт тэргэний шугамыг 68 болгон нэмэгдүүлж, энэ нь Хятадын умард, дунд, өмнөд хэсгийн 60 гаруй хотыг хамруулан, гадаадад Герман, Нидерланд, Польш, Орос, Монгол зэрэг 10 гаруй улсын 60 гаруй хотод нэвтэрчээ. Ачаа тээвэрт модон материал, цаас, хувцас, гутал, цахилгаан хэрэгсэл, наран цэцгийн үр, автомашин, сэлбэг зэрэг 1000 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнийг экспортолж, импортолж байна.

Энэ оны эхнээс өнөөг хүртэл Эрээн хотын төмөр замын боомтоор дамжсан Хятад - Европ чиглэлийн галт тэрэг үргэлж дүүрэн ачаатай хэвээр ажилласаар байна. Эрээн боомтын хилийн шалган нэвтрүүлэх товчооны статистик мэдээгээр 2013 онд Хятад - Европын анхны галт тэрэг нэвтэрснээс хойш энэ оны 05 дугаар сарын эцсийн байдлаар Эрээн хотын төмөр замын боомтоор дамжсан Хятад - Европын галт тэрэг нийт 1266-д хүрч, үүнээс 714 галт тэрэг гадагшаа гарч, 552 галт тэрэг гадаадаас нэвтрэн орж ирсэн байна.

Энэ оны 05 дугаар сарын эцсийн байдлаар Эрээн боомтоор дамжин өнгөрөх импорт, экспортын нийт хэмжээ 1.596 сая тоннд хүрч, жилд 25.7 хавиар өссөн байна. Үүнээс 614 мянган тонныг экспортолж, 982 мянган тонныг нь импортолсон нь тогтвортой өсөлтийн хандлагыг харуулжээ.

Эрээн боомт өнөөдрийн байдлаар Ази, Европын эх газрын эдийн засаг, арилжаа худалдааны гүүр болсон. Түүнчлэн “Бүс ба зам” дагуух улс орнуудын эдийн засгийн хөгжлийг дэмжсэн төдийгүй, тэдгээр улс орнуудын эдийн засгийн харилцааг холбон нягтруулжээ.

Ачаа дүүрэн Хятад - Европ чиглэлийн галт тэрэг Эрээн боомтын улсын хаалгаар өнгөрөх нь өнгөтэй үзэсгэлэнтэй харагдаж, нээлттэй хаалгыг илүү нээлттэй болгон, эдийн засгийн амьд хүчний бэлгэдэл болсон төдийгүй, жуулчдын дуранд бууж, сэтгэлд хоногшсон үзмэрийн нэг болжээ.

    Хятад, Монголын хамтын хөгжлийн хүйс нутаг

       Өнгөрсөн гурван жилд Хятад, Монгол хоёр улс “Ногоон коридор” байгуулж, цар тахалтай тэмцэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн зэрэгцээ хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Эрээн боомт олон идэвхтэй арга хэмжээ авч хэрэгжүүсэн бөгөөд цар тахлын үед хоёр орны эдийн засгийн хөгжлийг хангахад эергээр нөлөөлж, Хятад, Монголыг холбосон гүүр болсон төдийгүй, Хятад улсыг дэлхий дахинтай холбосон гарц болсон юм.

Цар тахлын хорио цээрийн дэглэмийн улмаас бүтэн гурван жил зогссон Эрээн - Замын-Үүд боомтын зорчигч тээврийн үйл ажиллагаа 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс албан ёсоор нээгдэж, Хятад, Монголын зорчигчид хөл хөдөлгөөн ихтэй болсон. Эрээн хотын авто замын боомтын хил дамнасан зорчигч тээврийн 4 шугамыг бүрэн сэргээж, нийт 11394 тээврийн хэрэгсэлд хяналт тавин нэвтрүүлжээ. Авто замын боомтоор нэвтэрсэн жуулчдын тоо өдөрт 800 байсан нь нэмэгдсээр хамгийн ихдээ 4000 гаруй болж, 5 дахин нэмэгдэн нийт 311 мянган зорчигчийг нэвтрүүлжээ.

Эрээн хот бол Хятад улсаас Монгол Улсад нээлттэй хамгийн том эх газрын боомт хот бөгөөд Хятад, Монголын хилийн худалдааны хамгийн идэвхтэй суурин юм. Улмаар Хятад - Монголын худалдааны өдөр тутмын хэрэглээний эх газрын тээвэрлэлтийн 70-аас дээш хувийг гүйцэтгэж байна.

Энэ оны 01 дүгээр сараас 05 дугаар сарыг хүртэл Эрээн боомтын импорт, экспортын ачаа тээврийн хэмжээ 7.98 сая тоннд хүрсэн нь жилд 63.5 хувиар өссөн үзүүлэлтийг гаргажээ. 06 дугаар сарын дунд хүртэл хил дамнасан цахим худалдааны аж үйлдвэрийн парк 2.625 сая юанийн үнэ бүхий 30000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортолсон байна.

Нийт 3 сая ам.долларын хөрөнгө оруулалттай Хуаньюй олон улсын логистикийн парк дахь Монгол Улсын агуулахын төсөл нь гадаадын хөрөнгө оруулалтын бүртгэлийг хийж дуусгаад байгаа юм. Тус логистикийн паркийн ажилтан:

- Тус парк нь бараа бүтээгдэхүүнийг бүртгэх, шалгах, тээвэрлэх, хадгалах зэрэг бүх үйл явцыг биелүүлсэн иж бүрэн үйлчилгээ үзүүлэх ачааны машиныг хилийн бүртгэлээр гарахад бэлэн болгодог. Паркад Хятадын бүх нутаг нутгаас ирсэн 1000 гаруй компани бүртгүүлэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ихэвчлэн барилгын материал, гэр ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмж зэрэг бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалт зэрэг үйличлгээ явуулдаг. Тяньжин боомтоор дамжин импортолсон бараа бүтээгдэхүүн ч их орж ирдэг. Монгол Улс руу өдөрт дүүрэн ачаатай 300 гаруй ачааны машин хилээр гаргадаг. Энэ нь цар тахлын үеийнхтэй харицуулахад эрс нэмэгдсэн хэмээн танилцууллаа.

Эрээн боомтын ачаа тээврийн нийт тоо ихээхэн нэмэгдсэн байна. 01 дүгээр сараас 05 дугаар сар хүртэл Эрээн хот төмөр замын боомтын импорт, экспортын ачаа тээвэрлэлтийн хэмжээ 7.1787 сая тоннд хүрч, өнгөрсөн жилийн энэ үеэс 53.9 хувиар нэмэгджээ. Авто замын боомтын импорт, экспортын ачаа тээврийн хэмжээ 01-ээс 05 дугаар сард 801 мянган тоннд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 271.8 хувиар нэмэгдсэн байна.

     Иргэд хоорондын харилцааны гүүр

     Боомтын үйл ажиллагааны хэвийн байдлыг хангахын тулд Эрээн хотын Гаалийн байгууллага зорчигч шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг урьдчилан зохион байгуулж, автомат хаалга, ухаалаг карт зэрэг шинэ тоног төхөөрөмж суурилуулан, хилээр нэвтрэх иргэдийн эрүүл мэндийн байдлыг алсын зайнаас хянаж шалган нэвтрүүлэх процессыг сайжрууллаа. Ингэснээр Эрээн боомтоор нэвтэрсэн зорчигчдын тоо эрс нэмэгдэж, 06 дугаар сарын дунд хүртэл нийт 380 мянган зорчигч хилээр нэвтрэн, тахлын өмнөх түвшин аажмаар сэргэсэн байна.

     

    Монгол Улсаас ирсэн хувиараа бизнес эрхлэгч н.Сүүнээ Эрээн хотыг зорин ирэх үй түмэн зорчигчдын нэг юм. Тэрээр:

- Хятад улс цар тахлын дараа хилээ нээж, хоёр улсын хоорондын бүх салбарын харилцаа холбоо сайжирч, хоёр улсын хооронд нээлттэй болж, чөлөөтэй зорчих болж, хувийн бизнесээ өргөжүүлж байгаадаа маш их таатай байна. Би өөрөө гоо сайхны чиглэлээр бизнес эрхэлдэг, бас ресторан ажиллуулдаг. Эрээн хотоос тоног төхөөрөмж гээд ажлынхаа хэрэгтэй бүх бараа, материалыг авдаг. Гоо сайхны чиглэлээр Эрээн хотын компанитай гэрээтэй хамтран ажилладаг. Хятадын урд муж, хотуудаас гоо сайхны тоног төхөөрөмжийг Монгол Улсад борлуулах, нийлүүлэхээр Эрээн хотод ирсэн гэж сонирхууллаа.

Хүмүүнлэгийн солилцоо нь Хятад, Монгол хоёр улсын бүх салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааны чухал хэсэг юм. Улмаар нөхөрлөлөө зузаатгаж, иргэд хоорондын харилцааг сайжруулан, Хятад, Монголын найрамдалт нөхөрсөг харилцааг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

.

     Монгол Улсын иргэн н.Туяамандах “Хоёр улсын хил нээгдэж зах зээлийн таатай орчин бүрдээд байна. Хятад улс бол асар том зах зээлтэй. Бид Өвөр Монголын зах зээлээр дамжуулаад Монгол Улсын залуучуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд таниулах, борлуулах, сурталчлах, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг хангасан чанартай бүтээгдэхүүнээр хангах, эх орныхоо бүтээгдэхүүнийг таниулахын тулд ажиллаж байна. Ирээдүйд Хятад, Монгол хоёр улсын залуус хамтарч оюуны чадамжаа илүү ашиглан, хоёр улсын нээлттэй зах зээлийн шинэ зууны бизнесийг хөгжүүлэхэд залуусын оролцоо маш чухал болоод байна. Энэ удаад маш их зүйлд дээр хамтарч ажиллах боломж байгаа талаар хоёр улсын залуус санал бодлоо хуваалцлаа.

   Бизнес эрхлэгчид өөр өөрийн гэсэн бизнесийн цар хүрээ, танилын тойрогтой. Тэр дундаа байнгын хэрэглэгчидтэй болж, олон жилийн хугацаанд холбоотой байж чадна гэдэг нь бизнесийн хөгжлийн хамгийн чухал асуудлын нэг байдаг.

    Эрээн хотод хувийн бизнес эрхлэгчдийн дундаас Лүө Жөүтун гайхалтай бизнес эрхлэгчдийн нэг юм. Тэрээр Хятадын өмнө хэсэгт байрлах Жэжян нутгийн хүн. Эрээн хотод 30 жил ажиллаж, амьдарч байна. Лүө Жөүтун:

- 1993 онд ааваасаа 30 мянган юань авч, нагац аавыгаа даган Эрээн хотыг зорьсон. Анх замын хажууд хувцас худалдаж байгаад хоёр жилийн дараа өөрөө дэлгүүртэй болсон. Дэлгүүр ажиллуулснаас хойш гурван жилийн хугацаанд 400 гаруй мянган юанийн хөрөнгө босгосон. Гэнэн омголон залуу насандаа байлаа. Жаахан хөрөнгөжсөний дараа дэлгүүрээ хувцасны үйлдвэр болгож өргөжүүлсэн. Хэдэн жилийн дараа үйлдвэрт гал гарч бүх хөрөнгө шатсан. Тэгээд гэр бүлийн гишүүд, найз нөхдөөсөө мөнгө төгрөг зээлж, дахин хүүхдийн гутлын дэлгүүр нээлээ. Энэ дэлгүүр маань хувь заяаны сайнаар гэдэг юм уу өнөөг хүртэл урагштай хөгжиж, Монгол Улсад 4000 гаруй борлуулагчтай болсон байна. Анх би тэдэнтэй үг хэлээ сайн ойлохгүй байсан. Харин олон жил харилцсаны эцэст би бараг монгол хэлтэй болсон байна хэмээн баяртай ярьж байлаа.

Боомт бол гадаад нээлтийн хаалга бөгөөд хүн ард, эдийн засгийн харилцаа, солилцоо, холбооны гүүр болдог. Гагцхүү өнөөдрийн Өвөр Монгол гэхгүй, цаашлаад Хятад - Европын галт тэрэгний хөгжил, “Бүс ба зам” дагуух улс орон хоорондох харилцаа холбоо нь боомтын хөгжилтэй салшгүй холбоотой. Өвөр Монголын 20 гаруй боомтын үйл ажиллагаа нь Өвөр Монгол төдийгүй Хятад улсыг дэлхий дахинтай холбож, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртсэн сайхан ирээдүйг бий болгоход чиглэн үйлчилж байна.

 

Зохиогч:Н.АЛТАН-УУЛ, Б.ХУРЦ, Э.ТЭРГҮҮН
Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:Солонго
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.