Хятад, Монголын залуу бизнесменүүд маш сайн хамтран ажиллаж байна

327

Хятад-Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны форум 06 дугаар сарын 29-нд Бээжин хотноо болж өнгөрлөө. Хятад улсын хаалт үйлдвэрлэгч "Хэ Ү" XXK, Монгол Улсын "Sokol" ХХК-тай гэрээ байгуулж судалгаа, боловсруулалт, үйлдвэрлэл, борлуулалт, техникийн үйлчилгээг нэгтгэсэн хаалт үйлдвэрлэх хамтарсан компанийг Монголд үүсгэн байгуулахаар болжээ. Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар оролцжээ. 

Сүүлийн жилүүдэд Хятадын залуучуудын олон улсын солилцооны төв, Монгол Улсын залуучуудын холбооны хамтын хүчин зүтгэл дор Хятад, Монголын залуучуудын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны платформын бүтээн байгуулалт мэдэгдэхүйц ахиц дэвшилд хүрч, хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааны хөгжил түргэссэн юм. Сүүлийн өдрүүдэд Хятадын олон компаниуд хөдөө аж ахуй, шинэ материал, цөлжилтөөс сэргийлэх, уул уурхай, эрчим хүч зэрэг салбарт Монголын компаниудтай хамтран ажиллах талаар нийтлэг ойлголтод хүрч, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. 

Хятадын залуучуудын олон улсын солилцооны төвийн орлогч дарга Чэнь Пэн уг арга хэмжээнд оролцжээ.

 

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:cri
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.