Кувейт, Катар, Бахрейн улсад зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд

6

Кувейт, Катар, Бахрейн улсад зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд

 

Саудын Арабын Хаант улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан тус бүс нутагт оршин сууж буй болон тус бүс нутаг руу зорчихоор төлөвлөж буй иргэдэд зориулж элчин сайдын газраас дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

  • Түр хугацаагаар зорчиж буй иргэд нислэгийн мэдээллийг тогтмол шалгах, тухайн нислэгийн компанийн заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
  • Тус бүс нутаг руу зорчих, дамжин өнгөрөхөөр төлөвлөж буй иргэд тус Элчин сайдын яамтай холбогдож, зөвлөгөө, мэдээлэл авах
  • Үүсээд буй нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээллийг тухайн орны албан ёсны хэвлэл, мэдээллийг хэрэгслээс авах
  • Кувейт, Катар, Бахрейн зэрэг орнуудад оршин сууж буй иргэд дээрх орны төрийн байгууллагуудаас гаргасан албан ёсны мэдээлэл, зөвлөмжийг дагаж мөрдөх
  • Кувейт, Катар, Бахрейн зэрэг орнуудад оршин сууж буй иргэд Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамтай холбоотой ажиллаж, тухай бүр зөвлөгөө, мэдээлэл авах зэрэг болно.

Мөн Монгол Улсад суугаа элчин сайдын яамны 24/7 шуурхай утас болох +965 2522 3235, +965 99097419, kuwait@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдоно уу.

Саудын Арабын Хаант Улсын газрын тосны дэд бүтцийг хамгаалахад нь туслах зорилгоор 2026 оны есдүгээр сард тус улсад “Патриот” агаарын довтолгооноос хамгаалах системийн нэг батарей нийлүүлжээ. АНУ мөн саяхан Катарын эрчим хүчний дэд бүтцийг Ираны болзошгүй халдлагаас хамгаалахад нь туслах зорилгоор тус улсад “Патриот” агаарын довтолгооноос хамгаалах системийн нэг батарей нийлүүлсэн байна. Саудын Арабын Хаант Улс болон Грек тэргүүтэй холбоотон орнуудын цэргүүд тус улсын дэд бүтцийг хамгаалж байна. Саудын Арабын Хаант Улсын Агаарын цэргийн хүчин сүүлийн хэдэн өдөр Жизан хотын дээгүүр ниссэн нэг баллистик пуужин, Хамис Мушайт хотын дээгүүр ниссэн дөрвөн баллистик пуужин, мөн дөрвөн дроныг тус тус нислэгийн замд нь устгажээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.