Сэрэмжлүүлэг: НҮБ-д ажилладаг хэмээн итгүүлж, 900 сая төгрөг залилжээ

7

Сэрэмжлүүлэг: НҮБ-д ажилладаг хэмээн итгүүлж, 900 сая төгрөг залилжээ

 

Гадаадын зарим иргэн өөрсдийгөө Нэгдсэн Үндэстний Байгууллагад ажилладаг хэмээн танилцуулж, их хэмжээний ам.долларын хөрөнгө оруулалт олгоно гэж иргэдийг хуурч, эд хөрөнгийг нь залилан авахыг завдсан хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.

Тодруулбал, энэ оны есдүгээр сарын 6-ны өдөр тухайн этгээдүүдийг улсын хилээр гарч зугтах гэж байхад нь цагдаагийн алба хаагчид таслан зогсоосон байна.

Мөн есдүгээр сарын 18-ны өдөр иргэн Т гадаадын хоёр иргэнтэй танилцаж, хөрөнгө оруулалт авахаар тохиролцох явцдаа 250 мянга орчим ам.доллар буюу 900 сая орчим төгрөг шилжүүлэн залилуулсан гэх гомдол цагдаагийн байгууллагад иржээ. Уг хэргийг одоогоор шалгаж байна.

Цагдаагийн байгууллагаас иргэдэд хөрөнгө оруулалт, санхүүжилт олгоно гэсэн аливаа саналыг албан ёсны эх сурвалжаар нягталж, баталгаагүй этгээдэд мөнгө, эд хөрөнгө шилжүүлэхгүй байхыг анхаарууллаа.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.