"Ашигт малтмалын 32 зөвшөөрөлтэй талбайд Н.Багабанди, П.Очирбат нарын охидын компани байна"

233

"Ашигт малтмалын 32 зөвшөөрөлтэй талбайд Н.Багабанди, П.Очирбат нарын охидын компани байна"

 

Баянхонгор аймагт олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудал болон зөвшөөрөл олгосон нь малчдын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа талаар Экологич Д.Туяа мэдээлэл хийлээ. 

 

Экологич Д.Туяа


Баянхонгор аймгийн Шинэжинст сумын иргэд тус аймгийн Шинэжинст, Баян-Өндөр суманд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосноос үүдэлтэйгээр аюулгүй байдалд хамаарах сөрөг үр дагаврууд гарч буй талаар Тагнуулын ерөнхий газарт хандан мэдээлэл хийлээ.


Бид өнгөрсөн тавдугаар сарын 01-ний өдөр "Шинэжинст сумын нутаг дэвсгэрт 32 тусгай зөвшөөрөл олгогдсон. Үүнд төрийн албан тушаалтан өөрсдийн мэдээлэлд ойр давуу байдлыг ашиглан хүүхдүүдийнхээ нэр дээр том, ховор орд газруудыг авсан  тухай ҮАБЗ-д хандаж хэвлэлийн хурал хийж байсан. Уг хэвлэлийн хурал хийснээс хойш 52 хоног болж байхад ямар ч хариу бидэнд илгээгээгүй. 


"Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт зөвхөн нэг сумын нэг багт ашигт малтмалын 32 тусгай зөвшөөрөл олгосон нь стратегийн орд газрыг төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс өөрийн мэдээлэлд ойр, давуу байдлыг ашиглан хэсэгчлэн тусгай зөвшөөрөл олгон, хувийн компани дээр авсан байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Цаасан дээр буусан бодит баримтаар Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охины гүйцэтгэх захирлаар нь ажилладаг 100% Канадын хөрөнгө оруулалттай компанид дөрвөн тусгай зөвшөөрөл бичигдсэн байна. Мөн Шинэжинст сумын "Уртын гол" гэдэг багт 32 ширхэг тусгай зөвшөөрөл олгосон байна. Иргэдийн ярьж буйгаар, энэ газар Ерөнхийлөгч асан П.Очирбатын охины хамааралтай компани байж болзошгүй гэсэн таамаг мэдээлэл байна. Ингэснээр ашигт малтмалын газар болон шат, шатны хурлын байгууллага тусгай зөвшөөрлийг судалгаагүй, эмх замбараагүй олгосон нь малчдын Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь ноцтойгоор зөрчигдөөд эхэлсэн.

 

Иймд ҮАБЗ биднийг үл хүндэтгэж, бидний шийдэхийг хүсэж байгаа асуудлыг огт тоож хараагүй тул Өнөөдөр ТЕГ-т дээрх асуудлыг хянаж шалгаад өгөөч ээ хэмээн хандаж байна. 

 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.