С.Одонтуяа: Цалин нэмээд үнийн өсөлтийг хязгаарлаж чадах уу?

291

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа "2022 оны дөрөвдүгээр сарын 15-нд батлагдсан УИХ-ын тогтоолтой асуулт асууя. Мах гурилын үнийг тогтворжуулах зээл өгөөд байгаад яагаад үнэ өсөөд байгаа юм бэ? Үүргээ хэрхэн гүйцэтгэсэн талаар аудитын дүгнэлт гарсан уу? Түүхий нефтийн үнэ буугаад байхад яагаад шатахууны үнэ буухгүй байна вэ? Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт буурч байгаа статистикийн мэдээлэл байна. 2023, 2024 онд эмэгтэй бизнес эрхлэгчдээ дэмжихэд төгрөг төсөвлөсөн байна. Монгол Улс 1990 оны эзэнгүй айл шиг л болчихоод байна. Бүгд гадагшаа гарч байна. Цалин нэмээд үнийн өсөлтийг хязгаарлаж чадах уу? Үнийн өсөлтийг хязгаарлах тал дээр ямар ажил хийх вэ" гэсэн асуултад холбогдох албаныхан хариулт өглөө.
Сангийн сайд Б.Жавхлан "ЖДҮ сан эргэн төлөлтөөсөө дараагийн зээлээ олгож байгаа. Нас хүйс, шашин шүтлэглэгээр нь зээл олгодоггүй болов уу? Өнөөдөр ч, 12 дугаар сард ч, дараа жил ч цалин нэмсэн ч үнийн өсөлтийн дарамт ирнэ. Харин хойшлуулбал ард иргэд хүлээж чадахгүй. Боломж гарч байгаа энэ үед цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгийг төсвийн урсгал зардлаараа дамжуулан өрхийн орлогыг бодитойгоор дэмжиж байгаа төсвийн тодотгол юм" гэлээ.
Дараа УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Төсвийн тодотголыг тоймлоод харахаад цалин тэтгэврийг нэмж байгаа. Ард иргэд мэдээж талархан хүлээж авна. Энэ процессын цаана 1,8 их наяд гэх түр зуурын орлого дээр тулгуурласан мөнгөн тооцооллыг эрсдэлгүй тасралтгүй жил бүхэн гаргах зардал үлдэж байна. Дахиад л төсвийн тэлэлт болж байгаа юм. Түр зуурын орлогыг төрийн оролцоотой хувааж хэрэглэх логик болохгүй байна. Халамжаас халамжид гэдэг уриа лоозон болоод хувирчихлаа. 1,8 их гэдэг чинь Монгол Улсын төсвийн 10-аад хувьтай тэнцүү зүйлийг халамжид шилжүүлчихлээ. Энэ бодлогын сонголтон дээрээ тайлбар өгөөч" гэлээ.
Үүнд Сангийн сайд Б.Жавхлан "О.Цогтгэрэл гишүүний асуултыг ойлгосонгүй. Цалингаа нэмээд хэрэггүй байсан юм гээд байгаа юмуу. Ковид дайн гээд цалин тэтгэврийг нэмж чадаагүй, боломж гараагүй. Сүүлийн нэг жилийн гаруй хугацаанд уул уурхай дагасан далд эдийн засагтай нэлээд ноцолдлоо. Боломж гарч ирж байгаа эхний цаг хугацаанд дээр хамгийн их орхиогдоод байгаа хүн амынхаа өрхийн орлогыг нэмж байгаа юм. Тодотголоор бүх асуудлыг шийдэж чадахгүй. 2024 оны төсөвт халамжаас хөдөлмөрт шилжих суурь бодлогоо хэрэгжүүлнэ" гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.