Б.Пүрэвдорж: Цэцийн сүүндээ цадаагүй төлөгнүүд ₮80 тэрбумын ашиг руу харж, авлига авах гэж байна уу?

198

Б.Пүрэвдорж: Цэцийн сүүндээ цадаагүй төлөгнүүд ₮80 тэрбумын ашиг руу харж, авлига авах гэж байна уу?

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Ойрын өдрүүдэд хоёр жагсаал хийнэ. Хуурамч шатахууны тухай хуулийг УИХ-аар батлуулсан. Гэтэл энэ хуулийг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэж хүлээж авсан байна. 200 мянган тонн хольц оруулж ирж иргэдийн дизель машиныг жил бүр эвддэг. Машины бензин хөдөлгүүр хоёр жил тутамд эвдэрдэг. Хуурамч шатахуун оруулж ирснийхээ үр дүнд 80  тэрбум төгрөгийн ашиг олдог. Энэ хуулийн эсрэг тэмцэж байж батлуулсан юм. 

Би 2016 онд санал гаргаад, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн нэг сая төгрөгийн цалинг нь гурван сая болгосон. Гэтэл сүүндээ цадаагүй төлөгнүүд 80 тэрбум төгрөгийн ашиг руу харж, авлига авах гэж байна уу яах гэж байгаа юм. Энэ хуулийг оруулж ирж байна. Маргааш өглөө би ганцаараа ч хамаагүй очиж зогсоно. Машинаа эвдүүлдэг хүмүүс хамт очиж жагсвал жагсана биз. 

Нийгмийн даатгалын багц хуулийг яаралтай хэлэлцэх шаардлагатай. Долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоодог болсноос хойш ахмадууд 150 мянган төгрөгөөр хохирдог байсан бол долдугаар сарын 1-нээс тэтгэвэр нэмэгдэхээр 250-300 мянган төгрөгөөр хохирдог болох нь. Энэ жагсаалыг 2023 оны зургаадугаар сарын 19-ний 12:00 цагт зохион байгуулна. Ахмадууд ирж оролцоорой. Бүгдээрээ хамтарч таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгодог болгуулах шаардлагатай байна" хэмээв. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.