О.Цогтгэрэл: Ковидийн төсвөөр нийтийн сонсгол хийх хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлсэн

217

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, дараах мэдээллийг хийлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: 
-Бүлгийн хурлаар улсын төсвийн тодотголын асуудал хэлэлцлээ. 2023 оны төсвийн тодотгол дээр олон эрсдэл бүхий зүйлс байгаа. Тэтгэвэр, тэтгэмж нэмж байгаа нь буруу биш. Гэвч төсвийн эх үүсвэр, 2023 оны хоёрдугаар хагаст энэ нэмж байгаа эх үүсвэрийн орлого баталгаатай эсэх нь эрсдэлтэй байгаа. Нүүрсний үнэ тогтвортой унаж байна. Үлдэж байгаа хагас жилд асар их нүүрс гаргана гэсэн тооцоололтой цалин тэтгэвэр нэмж байна. Дахиад үнэ ханшийн өсөлт, инфляц, худалдан авах чадварын доройтол үүсвэл яах вэ гэдэг асуудлыг Ардчилсан намын бүлгийн зүгээс тавина.
Цар тахлын үеийн төсвийн ил тод байдал тодорхойгүй. 10, 15 их наяд, Эрдэнэт үйлдвэр, Оюутолгойгоос гаргасан мөнгө, олон улсын тусламж нийлсэн дүн хэд болохыг мэдэхгүй байна. Онцгой дэглэм тогтоосон үе учир тендергүй шууд худалдан авалт, даргын гарын үсэггүй худалдан авалтууд явсан. Тиймээс Ковидын төсвөөр нийтийн сонсгол хийх Ардчилсан намын бүлгийн шийдвэрийг маш яаралтай хангаж өгөх албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлсэн гэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.