126 гишүүнтэй болсноор юу өөрчлөгдөх вэ

345

УИХ-д суудалтай намууд 126 парламентын гишүүнтэй байхаар санал нэгдсэн. Нэгдсэн саналаа оруулан ҮХӨ-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна
.
Ирэх 7 хоногт гишүүд тойрогтоо дахин ажиллан 126 гишүүнтэй болох саналыг иргэддээ танилцуулна. Хэрвээ иргэд дэмжвэл ҮХӨ-ийг баталж, 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр бид 126 гишүүнтэй болно.
Одоо 76 гишүүн таван минут асууж, үг хэлж, нэг минут тодруулдаг. Ингэхдээ намын гэхээсээ илүү өөрийнхөө байр суурь, үзэл бодлыг илэрхийлж, 5 минутдаа бодлого ярих бус өөрийгөө л рекламдаад авдаг. Нэг үгээр хэлбэл, гишүүд байнгын хороо болон нэгдсэн чуулганы танхимд өөрийнхөө үзэл бодлыг хэлж, улс төр хийдэг байдал хязгаарлагдана.
126 гишүүнтэй болсноор гишүүн бүхэн үг хэлэх, попрох цаг хугацаагүй болно.
Тодруулбал, гишүүдийн тоог нэмж байгаа учраас УИХ-ын тухай хууль, УИХ-ын Дэгийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах юм. Тэгвэл 126 гишүүнтэй болсноор хуралдааны дэг хэрхэн өөрчлөгдөх вэ?
-Хуулийг 39 гишүүн баталж байгаа бол 64 гишүүн баталдаг болно
-64 гишүүний ирцтэйгээр чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ
-Гишүүн бүхэн бус бүлэг, байнгын хороо, дэд ажлын хэсгээ төлөөлж үг хэлдэг болно
-Гишүүд байнгын хороонд давхардаж орохгүй, нэг л байнгын хороонд харьяалагдана
-Яам, байнгын хороодын тоо нэмэгдэнэ
-11 гишүүнтэй бүлэг байгуулах доод босго нэмэгдэнэ гэх мэт олон өөрчлөлт хийнэ.
Холимог тогтолцоогоор сонгууль явуулахаар иргэдийн санал гээгдэхгүй байх давуу талтай. Тиймээс 5 хүртэлх нам парламентад суудал авах боломжтой гэдгийг судлаачид хэлж байгаа.

https://itoim.mn/a/2023/05/18/politic/ewt
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.