Хотын дарга Д.Сумъяабазар УИХ-ын гишүүн Н.Ганибалыг шүүхэд өгөхөөр болжээ
УИХ-ын гишүүн Н.Ганибал "Хотын дарга Д.Сумъяабазар бол нүүрсний хулгайч биш НҮҮРСНИЙ МАНГАС" гэсэн ярилцлага өгсөн байдаг. Харин үүний хариуд Хотын дарга Д.Сумъяабазар "УИХ-ын гишүүн Н.Ганибал олон нийтийн мэдээллийн хэрэгслээр намайг удаа дараа гүтгэн дайрч, гүжирдэн доромжилж байна. Миний хувьд өнгөрсөн хугацаанд хувь улстөрчийнх нь хувьд улс төр гэж үзэн, хүлээцтэй хандаж ирсэн.
Гэсэн ч УИХ-ын гишүүн Н.Ганибал гүжирдлэг, гүтгэлгээ улам бүр лавшруулж, хотын иргэдийг төөрөгдүүлэхүйцээр удаа дараа хэвлэн нийтлүүлж байна. Миний бие хувьдаа өнгөрсөн хугацаанд нүүрсний орд хувьдаа авах бус харин ч УУХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа "Нүүрсний хулгай"-тай тэмцэж, хулгай хийх тогтолцоог үгүй хийхийн төлөө олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргах нээлттэй санаачилга дэвшүүлж, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд тууштай ажиллаж ирсэн" гэжээ.
Улмаар өөрийг нь удаа дараа гүтгэж буй уг асуудлыг шалгуулахаар болсон байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Ганибалыг шүүхэд өгөхөөр болжээ.
https://ubn.mn/p/44074