З.Баянсэлэнгэ нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгосон

285

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар З.Баянсэлэнгэ, М.Болортуяа, Ж.Бурмаа нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 
Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, тус яамны хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Бурмаа, Газрын даргаар ажиллаж байсан М.Болортуяа нарыг бүлэглэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 14,993,676,800 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг холбогдуулан 2018 онд шүүхэд шилжүүлсэн байдаг. Бүтэн таван жил гаруй хугацаанд үргэлжилсэн тус хэргийг шүүх хаажээ. Ингэхдээ З.Баянсэлэнгэ нарыг цагаатгажээ. 
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд “шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, З.Баянсэлэнгэ, М.Болортуяа, Ж.Бурмаа нарыг цагаатгасан байдаг. 
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй талаар прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.