Г.Занданшатар: Манай улс Азидаа эдийн засгийн өндөр өсөлттэй улсуудын тоонд багтаж байгаа

242

Г.Занданшатар: Манай улс Азидаа эдийн засгийн өндөр өсөлттэй улсуудын тоонд багтаж байгаа

 

Монгол Улсад  тэгш бус байдлын индекс өндөр буюу энгийнээр бол баян, ядуугийн ялгаа ихтэй байгааг, ажил эрхлэлтийн түвшин доогуур байгаагаас үүдэн ядуурлын түвшин 30 орчим хувьтай байна гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлж байна.

1992 онд шинэ Үндсэн хуулиар Монгол Улс хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм, чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойш 30 жил хугацаанд нэг хүнд ногдох ДНБ 5033 ам.долларт хүрч, хүн амын тоо 3.4 сая болж өссөн. Дундаж наслалт 71 болж, хүний хөгжлийн индекс 0.74 болсон зэрэг эерэг үзүүлэлтүүд гарсан бол тэгш бус байдал 28 хувьтай байгаа тоон мэдээллийг танилцууллаа.

 

Улаанбаатар хотын хүн ам 1992 онд 586 мянга байсан бол одоо 1.6 сая болж, хүн амын хэт төвлөрөл бий болжээ. Авлигын төсөөллийн индексээр 2004 онд 145 улсаас 85 дугаарт жагсч байсан бол 2022 оны байдлаар 180 улсаас 116 дугаар эрэмбэлэгдэж байгаа юм байна.

Мөн тэрбээр “Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сэргэж байгаа.  Азидаа эдийн засгийн өндөр өсөлттэй улсуудын тоонд багтаж байгаа. Манай эдийн засаг 2020 онд 4.6 хувиар унаж байсан бол 2022 онд 4.8 хувийн өсөлттэй байлаа. Энэ оны эхний улиралд 7.6 хувьтай байгаа, оны эцсээр 7-8 хувийн өсөлттэй байх төлөвтэй байна. Төрөл бүрийн түүхий эдүүдийг боловсруулж, нэмүү өртөг шингээн, ажлын байр бий болгох нь эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад нэн чухал гэв.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.