Энхийг сахиулагч Монгол цэргүүдийн анхны удирдагч генерал Б.Баярмагнай

1 539
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшиж буй Бямбасүрэнгийн Баярмагнай эдүгээгийн цэрэг армийн гадаад харилцаанд хэрхэн нөлөө үзүүлж өнөөдрийн энэ өндөр нэр хүндийг авчирсан сонирхолтой түүхийг хуваалцъя.



2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр АНУ-д Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхагийг нураасан терроризмын асар том халдлагын дараа АНУ “Терроризмын эсрэг дэлхийн дайн” гэдгийг албан ёсоор зарласан байдаг. Манай хоёр хөрш улс ч терроризмын эсрэг дэлхийн дайны талаар дуугараагүй байхад Монгол Улс тэрхүү дайныг дэмжихээ илэрхийлсэн нь хөрш улсуудад хүртэл томоохон цочролыг өгчээ.

Тэр үедАмерикаас Афганистан, Ирак хоёр улсад зэрэг дайны ажиллагааг эхлүүлсэн. Дайны ажиллагаа явуулж дэглэмийг нураасны дараа дайны дараах сэргээн босголт, хүмүүнлэг, энхийг дэмжих төрлийн ажиллагааг нь эвслийн цэргээр, өөрөөр хэлбэл өөрийг нь дэмжсэн улс орны цэргийн хүчээр эвсэл байгуулаад энэ ажиллагааг хэрэгжүүлэхээр болсон аж.

Афганистанд “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаа, Иракт “Иракийн эрх чөлөө” ажиллагааг эхлүүлсэн тэр үед 2003 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр манай ҮАБЗ-өөс дайны дараах сэргээн босголт, хүмүүнлэг, энхийг сахиулах “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд оролцох шийдвэр гарч дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Засгийн газрын 87 тоот тогтоол батлагдан гарчээ. Ингээд анхны цэргийн багийг удирдаж явах хүндтэй үүрэг Б.Баярмагнай генералд оногдсон байна. Товчхондоо Монгол Улс тэр цаг үед Иракийн дайны дараах сэргээн босголт, хүмүүнлэгийн ажиллагаанд зэвсэгт хүчнээ оролцуулах тухай бие даасан шийдвэр гаргаснаар Монгол цэрэг 745 жилийн дараа Ирак улсаддахин хөл тавих шинэ цагийн түүх бичигдэж эхэлжээ. Өвөг дээдсийнхээ гаргасан түүхийн жимээр алхсан орчин цагийн Монгол цэрэг энэ удаа эзлэн түрэмгийлэхээр бус энхийг сахиулахаар эргэж очсон нь энэ байлаа.

Мөн тэрээр багаа 2003 оны төгсгөлөөр Афганистанд, 2005 онд Косовод НАТО-гийн цэргийн ажиллагаанд удирдан оролцжээ. 2005 онд Сьерра-Леон улсад 11 жил үргэлжилсэн иргэний дайнаар 6 сая хүнээс 500 орчим мянган хүн амь үрэгдэж, 2 сая хүн хөрш Гвиней улс руу дүрвэж, дотооддоо сая гаруй хүн орон байргүй болсон, 40 орчим мянган хүнийг эсэргүүцэл үзүүлэхээс сэргийлж тахир дутуу болгосон, эдийн засаг нь тартагтаа тултал унасан, өлсгөлөнд нирвэгдсэн, гэрэл цахилгаан байхгүй, тийм л нөхцөл байдалтай улсад Тусгай шүүхийг нь хамгаалах 250 хүнтэй цэргийн багаа удирдан очсон гэдэг.

Тусгай шүүх нь иргэний дайнаар байлдсан гурван том бүлэглэлийн 12 толгойлогчийг 17 гэмт хэргээр шүүж байж. Гэрчүүд нь гэхэд хэдэн саяар тоологдох энэ шүүх ажиллагаа 2002 оноос эхлэн олон жил үргэлжилж.

Энэ ажиллагаа бол монголчуудын хувьд НҮБ-аас олгосон анхны боломж байсан бөгөөд Б.Баярмагнай генералын удирдсан энхийг сахиулагчдын баг үүргээ маш сайн гүйцэтгэж, дараа дараагийнхаа замыг маш сайн нээж өгсөн байдаг юм.

Артиллерийн курсийг онц дүнтэй төгсөж анх армид хөл тавьсан түрүүч Б.Баярмагнай өдгөө хошууч генерал болтлоо олон анхдагчуудын эзэн болсны нэгэн товч түүх энэ юм. Монгол Улсын цэрэг армийн нэр хүнд өдгөө олон улсад маш өндөрт мандан бадарч байна.

Иймийн учир түүний удирдлагын арга барил, туршлага шинэ парламентын бас нэгэн тод өнгө болж, төрдөө энхийг сахиулах түшээ байж чадна гэдэгт Баянзүрхчүүд итгэж байгаагаа илэрхийлсээр байна.
Ю.Халиун
Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшигч генерал Б.Баярмагнай сонгуулийн штаб

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.