Элон Маск Украиныг дэмжихийн тулд 100 сая ам.доллар хандивлажээ

Элон Маск ням гарагт АНУ-ын зохиолч Стивен Кингтэй олон нийтийн сүлжээгээр маргалдаж байхдаа Москватай зөрчилдөж буй Киевийг дэмжихийн тулд 100 сая ам.доллар хандивласан гэж мэдэгджээ. Тэрбээр "Би Украинд 100 сая ам.доллар хандивласан, та хэдийг хандивласан бэ" хэмээсэн байна. Маск мөн Украины Технологийн сайд Михаил Федеровын аравдугаар сард илгээсэн мессежийг дахин жиргэжээ. Твиттерийн эзэн мөн “SpaceX” системийн үйл ажиллагааны зардлыг төлөхөд туслах зорилгоор АНУ-ын Батлан хамгаалах яамнаас санхүүжилт авахаас татгалзсан бөгөөд түүний тооцоолсноор өнгөрсөн жил 2022 оны эцэс гэхэд 100 сая ам.долларт хүрэх аж. Өнгөрсөн жил мөргөлдөөн эхэлснээс хойш Маск Федеровын хүсэлтийн дагуу интернетэд нэвтрэх боломжийг олгодог болох “Starlink”-ийг Украинд ашиглах боломжтой болгосон. Тус холбооны сүлжээг Киев цэргүүдийн хөдөлгөөн болон цэргийн мэдээлэл цуглуулах бусад аргуудыг хянах зорилгоор, ялангуяа Украины өмнө нь байсан интернетийн дэд бүтэц байнга ажиллахгүй болсонтой холбоотойгоор байршуулсан. “SpaceX”-ийн үйл ажиллагааны захирал Гвинн Шотвелл өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-д хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр уг системийг Украинд довтолгооны зорилгоор ашиглах зориулалтгүй гэж мэдэгдсэн.