Түгжрэлээс суга татуулах эрхийг Шадар сайд С.Амарсайхан 2 машиндаа авсан гэв

246


Нийслэлийн замд автомашин нь багтахгүй, иргэд хэдэн цагаар түгжирдэг бол тэдний хөдөлгөөнийг хорьж байгаад замын хөдөлгөөний дүрэм зөрчүүлэн барин эрх мэдэлтэн, албан тушаалтнуудыг “суга татдаг” үйлдэл байсаар л байна. Нэг хэсэг иргэд шаардлага тавьж, шүүмжилсний үр дүнд “дарга нарын машиныг татдаг” байдлыг үгүй болгож, зөвхөн тусгай шаардлага бүхий буюу онцгой, цагдаа, эмнэлгийн автомашинуудыг татдаг болно гэх мэдээлллийг цагдаагийн байгууллагаас гаргаж байв.
Гэвч хэсэг хугацаанд намжсан энэ байдал дахин идэвхижиж, дарга нар иргэдийг түгжрээнд хориод, өөрийнхөө машиныг татуулдаг байдал даамжирч эхэлжээ.
Тэдний нэг нь тухайлбал, Шадар сайд С.Амарсайхан гэх бөгөөд тэрбээр бүр 2 автомашиныг саадгүй зорчуулах үүргийг Тээврийн цагдаагийн албанд өгсөн гэх.
Тодруулбал, “Т.ЛЕКСУС 570: /00-63 УБЗ/, КИА К-8: /03-47 УБЗ/ улсындугаартайхоёрмашин”-ыг саадгүй зорчуул гэсэн үүрэг өгсөн талаар эх сурвалж мэдээлж байна.
Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам-д зааснаар:
Хоёр. Тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх
2.1.Энэ журмын 1.2-т заасан байгууллагын тээврийн хэрэгсэлд дараах өнгийн тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэнэ. Үүнд:
2.1.1.төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгсэлд -хөх;
2.1.2.цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн  аюулгүй байдлыг хангах болон шуурхай албаны тээврийн хэрэгсэлд - хөх -улаан;
2.1.3.дор дурдсан байгууллагын тээврийн хэрэгсэлд -улаан:
2.1.3.1.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ялтан хуяглан хүргэх, эрэн сурвалжлах, шуурхай тусгай ажиллагааны чиглэлээр ажиллах тээврийн хэрэгсэл;
2.1.3.2.авлигатай тэмцэх газрын гэмт хэрэгтэй тэмцэх, шуурхай ажлын чиглэлээр ажиллах тээврийн хэрэгсэл;
2.1.3.3.прокурорын байгууллагын шуурхай дуудлагын тээврийн хэрэгсэл;
2.1.3.4.шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл;
2.1.3.5.онцгой байдлын албаны гал түймэр, аврах ажиллагааны шуурхай дуудлагын тээврийн хэрэгсэл;
2.1.3.6.гадаадын иргэн, харьяатын газрын хяналт шалгалтын тээврийн хэрэгсэл;
2.1.3.7.төрийн өндөр албан тушаалтны ТӨ-III, ТӨ-IV зэрэг зиндаад хамаарах албан тушаалтны орон нутагт ажиллах тээврийн хэрэгсэл.
2.1.4.хүн, мал эмнэлгийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгсэлд - ногоон;
2.1.5.цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, үйлдвэрлэлийн ослын шуурхай дуудлагын болон дохиолол хамгаалал, даатгалын шуурхай алба, хот тохижилт, тусгай зориулалтын чирэгч ачигч, техникийн хяналт болон замын арчлалт, засвар үйлчилгээ, хяналт шалгалтын зориулалттай шуурхай ажлын тээврийн хэрэгсэлд –шар.
2.2.Тээврийн хэрэгсэлд ашиглах тусгай дуут болон гэрлэн дохионы ерөнхий шаардлага, тусгай дуут дохионы нотыг “MNS 4979:2016” Монгол Улсын стандартаар тогтооно.
2.3.Энэ журамд заасны дагуу тусгай дуут болон гэрлэн дохиох эрэглэж байгаа тээврийн хэрэгсэлд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт хамаарахгүй” хэмээн заажээ. Дээрх зөвшөөрөгдөх зүйлчлэлүүдэд Шадар сайдын албаны автомашин хамаарахгүй бөгөөд нэг албан тушаалтан 2 автомашинд тус давуу эрх эдлэхийг ямар ч хууль, журмаар зохицуулаагүй байна.

https://tsahiur.mn/n/s/14266
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.