Дэлхийн эдийн засгийн хөгжилд илүү их хувь нэмэр оруулах итгэл, чадвар төгс байна

249

 

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 11-ний өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр холбогдох асуултад хариулахдаа "Энэ он гарснаас нааш Хятад улсын эдийн засаг сэргэх өөдлөг хандлагаа барьж, хэрэглээ, хөрөнгө оруулалт зэрэг эдийн засгийн гол гол үзүүлэлтүүд дээшилж, зах зээлийн нөхцөл байдал урьдчилан төсөөллөөс хамаагүй сайн байна. Түүнчлэн Хятад улс Хятадын эдийн засгийг ахиулж, дэлхийн эдийн засгийн хөгжилд илүү их хувь нэмэр оруулах итгэл, чадвартай байна" гэжээ.

Хятадын эдийн засаг сэргэх өөдрөг хэтийн төлөвтэй байгааг харгалзан Дэлхийн Банк 2023 оны Хятадын эдийн засгийн өсөлтийн тухай төсөөллөө 4.3 хувиас 5.1 хувь болгож, дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 1.7 хувиас 2 хувь болгон дээшлүүллээ гэж Дэлхийн Банкны ерөнхийлөгч Малпасс энэ сарын 10-нд мэдэгдэв.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ "Энэ он гарснаас хойш Хятадын эдийн засаг сэргэлтийн эерэг хандлага үргэлжлэн, өсөлтийн хурдацтай, хэрэглээ, хөрөнгө оруулалт зэрэг эдийн засгийн гол үзүүлэлтүүд сайжирч, зах зээлийн хүлээлт илт сайжирсан байна" гэжээ.

Сүүлийн үе олон улсын байгууллагууд Хятад улсын эдийн засгийн 2023 оны өсөлтийн тухай төсөөллөө өсгөснийг бид анзаарсан. Түүнчлэн Хятад улсын эдийн засгийн үзүүлэлтүүд бүгд өөдрөг нааштай дохио уламжилж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг улам их эрч хүчээр сэлбэж байна хэмээн олон улсын хэвлэлүүд, эдийн засагчид хэлж байна. 

Ван Вэньбинь:

- Хятад улсын хөгжил дэлхий нийтээс салж чадахгүй, дэлхийн хөгжил ч Хятад улсыг шаардана. Өчигдөр Хятадын олон улсын хэрэглээний бараа бүтээгдэхүүний III экспо Хайкөү хотноо нээгдсэн бол энэ долоон хоногийн сүүлээр Хятадын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний 133-р яармаг Гуанжөүд болно. Тэрчлэн энэ ондоо багтаан Хятад улс “Бүс ба зам” олно улсын хамтын ажиллагааны III дээд чуулган, Хятадын олон улсын импортын бараа бүтээгдэхүүний VI экспо зэрэг том чухал арга хэмжээг зохион байгуулна. Ер нь бол Хятад улсын нээлттэй хөгжлийн бодлого ирэх тусмаа эрчимжиж, олон улсын бизнесийн нөхцөл боломж, үйлчилгээ улам бүр сайн болох болно. Тогтворгүй хүчин зүйлээр дүүрсэн дэлхий ертөнцийн хувьд энэ бол энх тайван, хөгжлийг дэмжигч гол хүч болох юм. Тиймээс Хятад улс өөрийн эдийн засгаа улам сайн хөгжүүлж, алсыг харж, дэлхийн эдийн засгийн хөгжилд улам илүү хувь нэмэр оруулахыг бодох болно гэжээ. 

 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж: http://world.people.com.cn/
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.