Хамгийн олон тэрбумтантай хотын жагсаалтыг Нью-Йорк тэргүүлэв

181

Америкийн Forbes сэтгүүл хамгийн олон тэрбумтан амьдардаг хотуудын жагсаалтыг шинэчлэн гаргажээ. Энэ жагсаалтад АНУ, Орос, Хятад, Их Британи зэрэг орнуудын томоохон хотууд багтсан байна. 
 
Forbes сэтгүүлийн жагсаалтыг Нью-Йорк хот тэргүүлжээ. Энэ хотод 101 тэрбумтан амьдардаг бөгөөд тэдний нийт хөрөнгө 616,8 тэрбум доллар гэж сэтгүүлийн редакци үнэлсэн байна. Тэдгээрээс хамгийн чинээлэг нь 94,5 тэрбум долларын хөрөнгөтэй Майкл Блумберг аж. 
 
Дэлхийн хамгийн олон тэрбумтан амьдардаг хотуудын жагсаалтын эхний тавд 70 тэрбумтантай Хонконг, 68 тэрбумтантай Бээжин, 65 тэрбумтантай Шанхай, 63 тэрбумтантай Лондон хот багтсан байна. 
 
Харин Оросын нийслэл Москва хот өнгөрсөн жил энэ жагсаалтын долдугаарт бичигдэж байсан бол энэ удаад нэг байр урагшилж, зургадугаарт бичигджээ. Москва хотод 61 тэрбумтан амьдардаг бөгөөд тэдний хөрөнгө нийт 307,1 тэрбум болж байгаа гэнэ. 
 
Үүний араас 56 тэрбумтантай Энэтхэгийн Мумбаи хот, 54 тэрбумтантай Шэньжэнь хот, 46 тэрбумтан амьдардаг Сингапур, 37 тэрбумтантай Шинэ Дели, 37 тэрбумтантай Сан-Франциско хот эрэмбэлэгдсэн байна.
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/548628
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.