BBC “TikTok”-ийг устгахыг ажилтнууддаа уриалжээ
BBC Хятадын эзэмшдэг “TikTok” видео программыг бизнесийн шалтгаанаар ашиглах шаардлагагүй бол устгахыг ажилтнууддаа уриалжээ. Британийн өргөн нэвтрүүлгийн аварга компани ням гарагт ажилтнууддаа хандаж бизнесийн үндэслэлтэй шалтгаан байхгүй бол BBC корпорацийн төхөөрөмж дээр “TikTok” суулгахыг байхыг анхааруулжээ. Барууны эрх баригчид Хятадын “ByteDance” фирмийн эзэмшдэг аппликейшныг хориглосоор байгаа бөгөөд хэрэглэгчийн мэдээллийг Хятадын албаныхан урвуулан ашиглаж болзошгүй гэж болгоомжилж байна. Их Британи Европын холбоо болон АНУ-ын араас Засгийн газрын төхөөрөмжүүдэд “TikTok”-ийг ашиглахгүй байхыг үүрэг болгосон.