BBC “TikTok”-ийг устгахыг ажилтнууддаа уриалжээ

292

BBC Хятадын  эзэмшдэг “TikTok” видео программыг бизнесийн шалтгаанаар ашиглах шаардлагагүй бол устгахыг ажилтнууддаа уриалжээ.  Британийн өргөн нэвтрүүлгийн аварга компани ням гарагт ажилтнууддаа хандаж  бизнесийн үндэслэлтэй шалтгаан байхгүй бол BBC корпорацийн төхөөрөмж дээр “TikTok” суулгахыг байхыг анхааруулжээ. Барууны эрх баригчид Хятадын “ByteDance” фирмийн эзэмшдэг аппликейшныг хориглосоор байгаа бөгөөд хэрэглэгчийн мэдээллийг Хятадын албаныхан урвуулан ашиглаж болзошгүй гэж болгоомжилж байна. Их Британи  Европын холбоо болон АНУ-ын араас  Засгийн газрын төхөөрөмжүүдэд “TikTok”-ийг ашиглахгүй байхыг үүрэг болгосон.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.