Э.Бат-Үүл: Манайд Оросууд ороод ирэхэд хамгаалах хүч бий болов уу?

334

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ой маргааш болно. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл нийгмийн сүлжээгээр өөрийн бодлоо хуваалцжээ.
 
Тодруулбал тэрээр: " Зэвсэгт хүчиндээ хайхрамжгүй ханддаг оронд ямар аюул учирч болдогийн жишээ бол Украйн. Түрэмгийлэгчид халдаад ирэхэд  ар гэр,авгай хүүхдүүд,ахмад өтгөсөө хамгаалж,ядахдаа зугатаалгаж чадахгүй, аллага хүчирхийлэлд алдаад арчаагүйтэх л аймшигтай юм билээ гэдгийг Украйн эрчүүд яс махаараа мэдэрсэн.
 
Орон гэрээ газартай тэгшлүүлж, өмч хөрөнгөө дээрэмдүүлж цөхрөнгөө барсан Украйн олон эрчүүдэд хорслоос өөр юм үлдээгүй.
 
Тэдний ярьж байгааг сонсохоор,манайд оросууд улаан, цагаанаараа хөөцөлдөөд ороод ирэхэд хамгаалах хүч бий болов уу л гэж бодох юм.Ядахдаа,үр хүүхдүүд, ээж эмэгтэйчүүд, өтгөс буурлуудаа аюулгүй газар хүрэх хүртэл нь хамгаалчих хүч бий болов уу л гэж бодох юм.Зэвсэгт хүчиндээ онцгой анхаарах цаг болсон! Жижигхэн хирнээ их гүрнийг айлгадаг Швейцар Сингапур,Израиль шиг мэргэжлийн армитай болох хэрэгтэй!" гэсэн байна.
 
С.Сарнай
https://sonin.mn/news/enews/136608
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.