Э.Бат-Үүл: Манайд Оросууд ороод ирэхэд хамгаалах хүч бий болов уу?
Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ой маргааш болно. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл нийгмийн сүлжээгээр өөрийн бодлоо хуваалцжээ.
Тодруулбал тэрээр: " Зэвсэгт хүчиндээ хайхрамжгүй ханддаг оронд ямар аюул учирч болдогийн жишээ бол Украйн. Түрэмгийлэгчид халдаад ирэхэд ар гэр,авгай хүүхдүүд,ахмад өтгөсөө хамгаалж,ядахдаа зугатаалгаж чадахгүй, аллага хүчирхийлэлд алдаад арчаагүйтэх л аймшигтай юм билээ гэдгийг Украйн эрчүүд яс махаараа мэдэрсэн.
Орон гэрээ газартай тэгшлүүлж, өмч хөрөнгөө дээрэмдүүлж цөхрөнгөө барсан Украйн олон эрчүүдэд хорслоос өөр юм үлдээгүй.
Тэдний ярьж байгааг сонсохоор,манайд оросууд улаан, цагаанаараа хөөцөлдөөд ороод ирэхэд хамгаалах хүч бий болов уу л гэж бодох юм.Ядахдаа,үр хүүхдүүд, ээж эмэгтэйчүүд, өтгөс буурлуудаа аюулгүй газар хүрэх хүртэл нь хамгаалчих хүч бий болов уу л гэж бодох юм.Зэвсэгт хүчиндээ онцгой анхаарах цаг болсон! Жижигхэн хирнээ их гүрнийг айлгадаг Швейцар Сингапур,Израиль шиг мэргэжлийн армитай болох хэрэгтэй!" гэсэн байна.
С.Сарнай
https://sonin.mn/news/enews/136608