Японы судлаачид Орчлон ертөнцөөс таталцлын долгион хайх төслөө үргэлжлүүлнэ

228

Японы судлаачид Орчлон ертөнцөөс таталцлын долгион хайх төслөө үргэлжлүүлнэ

 

Токиогийн Их Сургуулийн Сансрын туяа судлалын хүрээлэнгийн эрдэмтэд “KAGRA” огторгуйн дурангаар Орчлон ертөнц дэх таталцлын долгионыг илрүүлэх оролдлогоо тавдугаар сараас үргэлжлүүлэхээр болсноо мэдэгджээ. Японы төв хэсгийн Гифу мужид байрладаг "KAGRA" ажиглалтын төв нь хар нүх, нейтрон оддын нэгдэл зэрэг асар том үйл явдлуудаас үүссэн орон зай, цаг хугацааны өчүүхэн гажуудлыг илрүүлэх зориулалттай юм. 

 

"KAGRA" төслийнхөн 2020 онд хийсэн анхны ажиглалтынхаа үеэр таталцлын долгионыг илрүүлж чадаагүй байна. Уг телескопын мэдрэгчийг хангалттай түвшинд тохируулга хийхэд багийнханд коронавирусний цар тахал саад болсон гэж хүрээлэнгийн захирал, Нобелийн шагналт физикч Такааки Казита ярьжээ. Тэрбээр төслийн оролцогчид энэ гурван жилийн хугацаанд дахь анхны ажиглалтаа тавдугаар сард хийх гэж байгааг нэмж хэлсэн байна.  Судлаачид ирэх хавар гэхэд "KAGRA" дурангийн мэдрэгчийн хүчин чадлыг арав дахин нэмэгдүүлнэ гэж найдаж байгаа аж. Тус багийнхан энэ чиглэлээр туршлагатай гадаадын байгууллагуудтай хамтран 18 сарын хугацаанд хийх төлөвлөгөөт ажиглалтынхаа үеэр таталцлын долгион илрүүлэхийг зорьж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.