IHC койны хохирогч: Насаараа цуглуулсан 140 гаруй сая төгрөгөө алдчихлаа

263

Урлаг уран сайхан, уул уурхай, алт үнэт эдлэл, байр машин, дижитал контент гээд боломжтой бүхий л зүйлээр баталгаажуулаад шил шилээ дарсан олон зоос /койн/ гарч эхэлсэн билээ. 

Ард койн нь анхны гэгдэж гарч байсан бол, түүний араас CHB, TRD, IHC, ZES, SPC, CRX, MONT, URGO, NTC MNFT... зэрэг койн крипто бирж дээр арилжаалагдаж байгаа юм. Өнөөдөр IHC койны зах зээлд орж 140 сая гаруй төгрөгөө алдсан хохирогч мэдээлэл хийж байна. 

IHC койны хохирогч  "2022 оны 10 дугаар  сараас эхлээд IHC койнд нэгдсэн. Анх хашаа байшингаа зарж, цалингийн зээл хүртэл аваад энэ зах зээлд орж байсан. 

Гэтэл би одоогийн байдлаар 140 гаруй сая төгрөгөөр хохироод байна. Энэхүү Coinhub бирж дээр байсан койн маань өнгөрсөн сард зургаан сая болтлоо буурсан. Харин энэ нь дахиад хакердуулаад хоёр сая болтлоо унасан учраас цагдаагийн байгууллагад хандаад байгаа юм. Энэхүү нөхцөл байдлаас харахад 142 сая төгрөгөө хоёр сая төгрөг болгочихоод сууж байна.  

Ер нь койн авснаас хойш өдөр болгон л унаж байсан. Гэтэл IHC койныг гаргасан О.Мөнхжин өдөр болгон стори хийгээд унахгүй шүү гээд л сонирхол төрүүлээд, итгүүлээд байсан. Тэр болгонд нь итгээд койны ханш нь унаад байсан ч итгэсээр өнөөдрийг хүрлээ. Намайг хэн нэгэн хүчлээгүй. Гурван хүнтэй уулзахад хоёр нь койн аваад мөнгөө алдчихсан гэж байна. Тиймээс цагдаагийн байгууллага үүнийг шалгаж өгөөч гэж хүсье" гэв. 
 
Мөн IHC койны хохирогч: Миний анх оруулсан мөнгө маань 90 хувийн уналтад ороод байна. Би хашаа байшин, машинаа зарж орж байсан. Одоо бүх зүйлээ алдсан учраас ээж дээрээ очиж цуг амьдарч байгаа. Нийтдээ 30 гаруй сая төгрөгөө алдаад сууж байна. Өдөр болгон л дотор харанхуйлаад үнэхээр хэцүү байдалд орлоо. 

http://www.shuud.mn/a/546919
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.