​С.Бямбацогт: Төмөр замчдын үр дүнгийн цалинг 200 хувиар тооцож олго

259

Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн баасан гаригт УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын газрын орлогч дарга С.Батдөлийн гэр болон объектоос их хэмжээний бэлэн мөнгө хурааж, зарим үл хөдлөхийн гэрчилгээг хураасан. С.Батдөл нь төмөр замын ачаа тээврийн үйл ажиллагааг зохицуулж, дундаас нь их хэмжээний авлига авдаг байсан асуудал хөндөгдөөд буй. 
Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт дараах үүрэг даалгаврыг өгчээ. 
Тэрээр "УБТЗ-д бугшсан авлигын асуудал 16000 төмөр замчдын урмыг хугалсанд үнэхээр харамсаж байна. Энэ асуудлыг үндсээр нь таслан зогсоож, холбоотой бүх этгээдэд хатуу хариуцлага тооцож хуулийн байгууллагад шилжүүлэх болно. 
Мөн төмөр замчдынхаа өнгөрөгч оны үр дүнгийн цалинг 100 биш 200 хувиар тооцож олго гэсэн чиглэлийг УБТЗ-ын удирдлагад Сайдын шуурхай хуралдаанаар үүрэг болголоо. Авлигачдад халгаатай, ажилтнууддаа ээлтэй байж төмөр замын салбар зөв гольдролоор хөгжинө" гэжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.