Ковидоор “халхавчилсан” “хурган дарга” нараа байранд нь тавь

270

УИХ-аас баталсан Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн үйлчлэх хугацаа дуусгавар болсон.
Энэ хуулиар халхавчлан төрийн албанд 1036 хүнийг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон талаар ТАЗ-өөс УИХ-д танилцуулж байсан.
ТАЗ-өөс салбар зөвлөлүүддээ ковидын хуулиар томилогдсон хүмүүсийнхээ шалгалтыг яаралтай зохион байгуулах тухай зөвлөмжийг хүргүүлж, энэ оны эхний сард багтаах үүрэг өгөөд байгаа аж.
Тэгвэл дээрх хуулиар халхавчлан өдгөө төрд ажиллаж байгаа хүмүүст зориулсан шалгалт зохион байгуулчих юм биш байгаа гэх хардлага нийгэмд бий болоод байна.
Ковидын хуулийн дагуу Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /ТНБД/ Ц.Эрдэмбилэг нар томилдсон ч өнөөг хүртэл тусгай шалгалтаа өгөөгүй явна.
Харин Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудад 20 орчим хүнийг томилоод байгаа. Тухайлбал Иргэний нисэхийн ерөнхий газар С.Мөнхнасан, Усны газрын дарга Ш.Мягмар, Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Э.Дашдэмбэрэл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Э.Тамир, Үндэсний геологийн албаны дарга О.Чулуун нар бий.
https://erennews.mn/article/58543
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.