ОХУ-д зэвсэг нийлүүлсэн гэх мэдээллийг Умард Солонгос няцаав

271

СӨҮЛ. /Yonhap/. 
Умард Солонгос ОХУ-д зэвсэг нийлүүлсэн гэх Японы хэвлэлүүдэд гарсан мэдээлэл болон Америкийн талын мэдэгдлийг тус улсын Гадаад хэргийн яам /ГХЯ/ няцаасан байна.  
 
"БНАСАУ Орост цэргийн ачаа нийлүүлсэн гэх Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гүжир мэдээлэл нь олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэх гэсэн хамгийн утгагүй заль мэх тул ямар нэгэн тайлбар хийх шаардлага байхгүй" гэж Умард Солонгосын ГХЯ мэдэгджээ. 
 
ОХУ-ын цэргийн хувийн компани болох “Вагнер групп”-т БНАСАУ зэвсэг нийлүүлсэн бөгөөд дахин нийлүүлэхээр төлөвлөж байна гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбоо хариуцсан зохицуулагч Жон Кирби 12 дугаар сарын 22-нд буюу пүрэв гарагт мэдэгджээ. Америкийн засаг захиргааны төлөөлөгчийн энэ мэдэгдлийг БНАСАУ-ын ГХЯ Пёньяны нэр хүндийг гутаах гэсэн оролдлого гэж тодорхойлсон байна. 
Дээрх мэдэгдэлтэй холбогдуулан Оросын тал мэдэгдэхдээ, тус улсын цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор үүрэг даалгавраа биелүүлж байгаа тул Украины нутаг дэвсгэрт явуулж буй цэргийн тусгай ажиллагаанд гадаадын хангамж шаардлагагүй гэдгийг удаа дараа онцолжээ.
 
Д.Жаргал 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.