“Хятадын нууц цагдаагийн хэлтэс” үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээллийн мөрөөр шалгалт эхлүүлжээ

348

“Хятадын нууц цагдаагийн хэлтэс” үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээллийн мөрөөр шалгалт эхлүүлжээ

 

Дэлхийн олон оронд “Хятадын нууц цагдаагийн хэлтэс” үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээллийн мөрөөр БНСУ-ын эрх баригчид шалгалт эхлүүлсэн тухай “Yonhap” агентлаг тус улсын хууль сахиулах байгууллагууд дахь эх сурвалжаас эш татан мэдээлжээ. Шалгалтад БНСУ-ын цагдаагийнхан төдийгүй цэргийнхэн, ГХЯ-ны ажилтнууд оролцож байгааг тус агентлаг онцолсон байна.

 

"Хятадын нууц цагдаагийн хэлтэс" засгийн газрынхаа даалгавраар хилийн чандад үйл ажиллагаа явуулдаг талаар Испанийн хүний эрхийн “Safeguard Defenders” байгууллага анх мэдэгдсэн юм. Тус байгууллагын тайланд дурдсанаар, БНСУ зэрэг 53 оронд дор хаяж 102 "нууц хэлтэс" үйл ажиллагаа явуулдаг байна. Ийм нууц хэлтсүүд нь хилийн чанадад амьдарч буй Хятадын тэрс үзэлтнүүдийн талаарх мэдээллийг цуглуулж, зарим тохиолдолд “тэднийг нутаг буцаах ажлыг хийж гүйцэтгэдэг” аж.  

 

Хэрэв “Хятадын нууц цагдаагийн хэлтэс” үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээлэл нотлогдвол энэ нь хоёр орны харилцаанд сэв суулгаж магадгүй гэж “Yonhap” агентлаг мэдээлж байна. Ийм алхмыг БНСУ-ын эрх баригчид улс орных нь бүрэн эрхт байдлыг зөрчсөн явдал гэж дүгнэж магадгүй. Харин Хятадын тал мэдэгдэхдээ, эдгээр "цагдаагийн хэлтэс" нь зөвхөн иргэддээ жолооны үнэмлэх солих, бүртгэлийн бичиг баримт бүрдүүлэх зэрэг хуулийн үйлчилгээ үзүүлдэг тул олон улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй гэсэн байна. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.