Бусдын малыг удаа дараа бүлэглэн хулгайлж, борлуулсан этгээдүүдийг илрүүлжээ
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Наран саран”, “Хажуу”, “Гайхамшиг” гэх газруудаас энэ оны тавдугаар сараас наймдугаар сарын хооронд 16 тооны үхэр хулгайд алдагдаж, иргэдэд 14 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэг бүртгэгдсэн.
Энэ дагуу Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид баримтжуулан шалгаж, тус сумын харьяат “Г” болон Баруун-Урт сумын харьяат “Г” нар нь бүлэглэн урьдчилан үгсэн тохирч, тээврийн хэрэгсэл ашиглан гурван удаагийн үйлдлээр хулгайлж, бусдад зарж, борлуулсныг илрүүлжээ.
Одоогоор мөрдөн шалгаж ажиллагаа явагдаж байна.Иймд иргэд мал сүргээ байнгын хариулгатай байлгаж, сэжигтэй хүн, тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад түргэн шуурхай мэдэгдэж мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.