Нүүрс тээврийн жолооч нар архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрчээ

288

Нүүрс тээврийн жолооч нар архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрчээ

 

Өмнөговь аймгийн цагдаагийн газраас  архидан согтуурсан үедээ нэгнийхээ аминд хүрсэн гэх хэргийг шалгаж байна. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нүүрс тээврийн жолооч нар бүлэглэн зодолдох үеэр тус сумын харьяат 36 настай эрэгтэй амь насаа алджээ.

Албаныхан хэргийн газраас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн есөн эрэгтэйг саатуулж, эрүүлжүүлэх байрт хүргэсэн байна.

Хэрэг гарах үед харанхуй болсон байсан учраас дээрх сэжигтэн этгээдүүдээс холбогдогчийг тогтоохоор Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.