КАТАР-2022: Саудын Арабын хаан тамирчдадаа Rolls-Royce загварын машин бэлэглэнэ
Хөлбөмбөгийн ДАШТ-ий хоёрдугаар хагаст Саудын Араб хоёр гоол дараалан оруулж, 100 гаруй минут үргэлжилсэн тоглолтын төгсгөлд Саудын Араб 2:1 харьцаатайгаар дэлхийн аварга Аргентиныг буулган авсан санаанд оромгүй үйл явдал болсон билээ. Дэлхийд чансаагаараа 51-т бичигддэг Саудын Арабын баг тэргүүлэх гурван багийн нэг Аргентиныг ялсан нь томоохон дуулиа дэгдээгээд буй.
Анх 1994 оны ДАШТ-ий үеэр Саудын Арабын баг хамгийн муу чансаатай байсан тул тус улсын хаан Бельгитэй хийх тоглолтын үеэр нэг л гоол оруулбал "Rolls-Royce" бэлэглэнэ хэмээн амласан удаатай.
Энэхүү түүхэн амжилтын дарагаар Саудын Арабын хаан Салман шигшээ багийн тамирчин бүрт "Rolls-Royce" загварын машин бэлэглэх тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. "Rolls-Royce" загварын машины хамгийн сүүлчийн загвар нь 465 мянган ам.доллароор үнэлэгддэг аж.
Саудын Арабын дараагийн учраа нь маргааш буюу арваннэгдүгээр сарын 26-нд Польшийн эсрэг болно.