КАТАР-2022: Саудын Арабын хаан тамирчдадаа Rolls-Royce загварын машин бэлэглэнэ

54

КАТАР-2022: Саудын Арабын хаан тамирчдадаа Rolls-Royce загварын машин бэлэглэнэ

 

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хоёрдугаар хагаст Саудын Араб хоёр гоол дараалан оруулж, 100 гаруй минут үргэлжилсэн тоглолтын төгсгөлд Саудын Араб 2:1 харьцаатайгаар дэлхийн аварга Аргентиныг буулган авсан санаанд оромгүй үйл явдал болсон билээ. Дэлхийд  чансаагаараа 51-т бичигддэг Саудын Арабын баг тэргүүлэх гурван багийн нэг Аргентиныг ялсан нь томоохон дуулиа дэгдээгээд буй. 

 

Анх 1994 оны ДАШТ-ий үеэр Саудын Арабын баг хамгийн муу чансаатай байсан тул тус улсын хаан Бельгитэй хийх тоглолтын үеэр нэг л гоол оруулбал "Rolls-Royce" бэлэглэнэ хэмээн амласан удаатай. 


Энэхүү түүхэн амжилтын дарагаар Саудын Арабын хаан Салман шигшээ багийн тамирчин бүрт "Rolls-Royce" загварын машин бэлэглэх тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. "Rolls-Royce" загварын машины хамгийн сүүлчийн загвар нь 465 мянган ам.доллароор үнэлэгддэг аж. 

 


Саудын Арабын дараагийн учраа нь маргааш буюу арваннэгдүгээр сарын 26-нд Польшийн эсрэг болно. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.