ДЭМБ: “COVID-19”-тэй холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарласан хэвээр байна

310

ДЭМБ: “COVID-19”-тэй холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарласан хэвээр байна

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ “COVID-19” халдварын тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарласан шийдвэрийг цуцлах болоогүй байгааг лхагва гарагт мэдэгдлээ. Өнгөрсөн долоо хоногт ДЭМБ-ын “COVID-19”-ийн асуудал хариуцсан онцгой байдлын хороо цар тахал 2020 оны нэгдүгээр сард зарласанчлан олон улсын хэмжээний онцгой байдал хэвээр байгаа гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус лхагва гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хорооны зөвлөмжтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн байна. Тус хороо нь тандалт судалгааг эрчимжүүлж, хамгийн эрсдэлтэй бүлгийнхний шинжилгээ, эмчилгээ, вакцины хүртээмжийг сайжруулахын ач холбогдлыг цохон тэмдэглэснийг тэрбээр уламжилжээ.

 

ДЭМБ “COVID-19”-ийн тархалттай холбогдуулан 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр буюу БНХАУ-аас гадна халдварын 100 орчим тохиолдол илэрч, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байх үед онцгой байдал зарласан юм. Аливаа өвчин олон улсын хэмжээнд тархсан, түүнтэй тэмцэхэд олон улсын хамтын ажиллагаа шаардлагатай болсон үед ийм шийдвэр гаргадаг. “COVID-19” цар тахал дэгдсэнээс хойш ДЭМБ-д ирүүлсэн мэдээллээр, дэлхий даяар халдварын 622 сая гаруй тохиолдол илэрч, 6.5 сая гаруй хүн нас баржээ. Гэхдээ эдгээр тоон үзүүлэлтийг бодит үзүүлэлтүүдээс хавьгүй бага байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байна.

 

Т.Гебрейесус лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ, дэлхий даяарх халдварын нөхцөл байдал цар тахал эхэлсэн үеийнхтэй харьцуулахад илэрхий сайжраад байгаа боловч вирус үргэлжлэн хувьсан өөрчлөгдөж байгаагийн сацуу олон эрсдэл, тодорхойгүй байдал байсаар байгааг анхааруулсан байна. Цар тахал биднийг гайхшируулсаар ирсэн, дахиад ч гайхшируулж болзошгүй юм гэдгийг тэрбээр онцлон хэлжээ. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.