Манай улсад 92 улсын 7000 иргэн ажиллаж байна

413

Манай улсад 92 улсын 7000 иргэн ажиллаж байна

 

Манай улсад 2022 оны гуравдугаар улирлын байдлаар гадаадын 92 улсын долоон мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна.

Энэ нь ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.3 мянган хүнээр, өмнөх улирлаас 0.8 мянган хүнээр өссөн үзүүлэлт юм. Ажил эрхэлж буй гадаад иргэдийн 88 хувь нь эрэгтэй, 12 хувь эмэгтэй байна.

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн

  • 56 хувь нь БНХАУ-ын 
  • 5.3 хувь нь Энэтхэг улсын
  • 4.9 хувь нь Вьетнам улсын
  • 4.5 хувь нь ОХУ-ын 
  • 3.8 хувь нь БНСУ-ын
  • 3.1 хувь нь АНУ-ын 
  • 3.1 хувь нь Турк улсын
  • 2.8 хувь нь Австралийн Холбооны улсын,
  • 2.7 хувь нь Филиппин улсын,
  • 2.4 хувь нь Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын
  • 11 хувь нь бусад улсын харьяат байна гэж ҮСХ-ноос мэдээлэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.