Бизнесийн салбарын манлайлагчдын чуулга уулзалт тун удахгүй…

258

Бизнесийн салбарын манлайлагчдын чуулга уулзалт тун удахгүй…

 

Голомт банкнаас жил бүр уламжлал болгон явуулдаг бизнесийн салбарын манлайлагчдын чуулга уулзалт FMC /Financial Managers’ Convention/ болон Business Conference тун удахгүй зохион байгуулагдах гэж байна. Бизнесийн салбарын шинэ боломж нь өрсөлдөх биш, хамтдаа хөгжих юм. Тиймээс бид энэ удаа “Open to new opportunities” буюу “Шинэ боломжид НЭЭЛТТЭЙ байя” уриаг дэвшүүлэн хөгжлийн шинэ боломжийг нээхийн тулд бизнесийн байгууллагуудыг хүчээ нэгтгэж, хамтран ажиллахыг уриалж байна.

FMC арга хэмжээнд Монголын эдийн засагт бодит, үнэ цэнтэй хувь нэмэр оруулж буй томоохон корпорац, компаниудын удирдлагууд уригдаж, дотоод болон гадаад эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцэж, улсынхаа хөгжилд ерэг нөлөө үзүүлэх оновчтой шийдлийг хамтдаа эрэлхийлэхийг зорьдог билээ.

Харин Business Conference арга хэмжээнд бизнесийн үйл ажиллагаа нь хурдацтай өсөж, өөрийн салбарыг түүчээлэн ажиллаж буй аж ахуйн нэгжийн төлөөлөл, тэдгээрийн удирдлагууд уригдан оролцдог гэдгээрээ онцлогтой. Арга хэмжээнд оролцогчид бизнесийн үйл ажиллагаагаа хэрхэн илүү сайжруулж, хөгжүүлэх талаар мэргэжилтнүүдийн өгч буй судалгаа, мэдээлэлтэй танилцаж, харилцан туршлага солилцох боломжтой байдаг.

Бид өнгөрсөн 3 жилийн хугацаанд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан дээрх чуулга уулзалтуудыг контент хэлбэрээр явуулж байсан бол энэ жил бүх арга хэмжээг биечлэн явуулахаар төлөвлөөд байна. Зохион байгуулагч, мэргэжилтнүүдийн зүгээс хэлэлцүүлэг, форум, илтгэл зэрэг бүх хөтөлбөрүүдийг шууд хэлбэрээр оролцогчдод хүргэж, тэдэнд харилцан санал солилцох боломж олгосноороо илүү үр өгөөжтэй арга хэмжээ болно гэж найдаж байна.

Арга хэмжээний үеэр тавигдсан мэргэжилтнүүдийн илтгэл, судалгаанууд нь видео контент хэлбэрээр олон нийтэд хүрэх тул харилцагч та ч бас Golomt bank фэйсбүүк хуудсаас хамгийн сүүлийн үеийн эдийн засгийн судалгаа, мэдээллийг хүлээн авах боломжтой.

Бизнесийн салбарт шинэ боломж, шинэ гарцыг хамтдаа нээх FMC-2022, Business Conference-2022 арга хэмжээтэй тун удахгүй…

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.